Олон улсын математикийн 59-р олимпиад долдугаар сарын 4-14-ний хооронд Румын улсад боллоо. Уг олимпиадад Монгол Улсын баг нэг мөнгө, таван хүрэл медаль авч өндөр амжилт гаргасан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Сурагчид өчигдөр эх орондоо ирсэн байна.
Олонлог сургуулийн 12-р ангийн сурагч М.Лханаажав мөнгөн медаль авсан юм.
Олонлог сургуулийнхан Олон улсын математикийн олимпиадад гаргасан амжилтууд:
- Б.Баясгалан 1982 он ОУМО-23, хүрэл медаль (Олонлог сургуулийг үүсгэн байгуулагч)
- Б.Сумъяа 2006 он ОУМО-47, хүрэл медаль, 2007 он ОУМО-48, мөнгөн медаль
- Э.Энхзаяа 2007 он ОУМО-48, хүрэл медаль, 2009 он ОУМО-50 хүрэл медаль
- Ч.Золбоо 2012 он ОУМО-53 хүрэл медаль
- А.Сүхбат 2013 он ОУМО-54 хүрэл медаль
- Б.Мөнх-Эрдэнэ 2014 он ОУМО-55 хүрэл медаль
- Б.Баяржавхлан 2014 он ОУМО-55 хүрэл медаль, 2016 он ОУМО-57 мөнгөн медаль
- А.Сумъяабат 2014 он ОУМО-55 хүрэл медаль
- Б.Долгормаа 2018 оны Европын охидын олон улсын олимпиад мөнгөн медаль
- А.Пүрэвзаяа 2018 оны Европын охидын олон улсын олимпиад хүрэл медаль
- М.Лханаажав 2018 он ОУМО-59 мөнгөн медаль
Ийнхүү Олонлог сургууль Олон улсын математикийн олимпиадаас 10 хүрэл медаль, 4 мөнгөн медаль хүртсэн амжилттай байна.