Бяцхан охины аминд хүрсэн хоёр сувилагчийг ажлаас нь халлаа

ffdcc63396bf1ac0fdf468dadebc830c_x3Хэдхэн хоногийн өм­нө Т.Маралжингоо гэх бяцхан охин эмч нарын ха­риуцлагагүйгээс болж амиа алдсан хэрэг гарсан билээ. Улмаар охины ээж Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хан­дан охиных нь аминд хүрсэн эмч, сувилагч нарт хариуц­лага тооцож өгөхийг хүссэн юм.

Үүний дагуу Сүхбаатар дүүр­­гийн нэгдсэн эмнэл­гийн сувилагч Л.Оюун­гэрэл, Н.Сувд-­Эрдэнэ нарыг ажил­­даа хариуцлагагүй ханд­­­­­сан, үйлчлүүлэгчийн үгийг үл хүндэтгэсэн гэх шалт­гаанаар ажлаас нь халжээ. Энэ талаар тус дүүргийн Нэгд­сэн эмнэлгийн дарга М.Чимгээ мэдээлэл хийлээ.

Тэр­бээр “Бие сэтгэлээрээ тэд­нээс уучлалт гуйж байна. Өргөсөн тангарагаа умартан унтах нойрондоо анхаарал хандуулсан хоёр сувилагчийг ажлаас нь халлаа. Бас хариуцлага тооцно.

Мөн шө­нө хоносон эмч маш их гэмшиж, буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч бай­гаа. Өвч­төний биеийн байд­лыг зөв оношлоогүйгээс ийм хэрэг гарлаа” гэв.

Эх сурвалж: Өглөөний сонин

Санал болгох мэдээ

Криптовалютын арилжааны үндэс

Хүн бүр өөрийн хуримтлалыг хамгаалахын тулд хүчин чармайлт гаргадаг – үл хөдлөх хөрөнгө, үнэт металл, …