Өнөөдрийн өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)
Танд төлбөрийн тооцоо ирж магад. Хэрвээ санхүү тань тогтворгүй байгаа бол бүх өр зээлээ нэгтгэж, сарын төлбөрөө бууруул. Үнэт цаас бондын тухай сурах сонирхолтой хүмүүс сургалт, дамжаанд сууж өөрийн өмч хөрөнгөө нэмэгдүүлэх тухай бодох болно. Өмч хөрөнгө зарах, худалдаж авах бол гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаа хойшлуулах нь дээр.

ҮХЭР (4/20-5/20)
Ердийнхөөсөө илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй байна. Өөрийгөө илэрхийлэхдээ хянамгай бай. Хэдийгээр та хайртай хүмүүстэйгээ нийцтэй байхийг хүсэх ч таны нүүрний хувирал дохио зангаа эсрэг байдлыг илэрхийлэх болно. Яг одоо хайртай хүнийхээ сэтгэлд таарах боломжгүй тул зөвхөн өөрийгөө сэтгэл хангалуун байлгаж, эргэн тойрныхоо хүмүүстэй болгоомжтой харьц. Өнөөдөр чөлөөт цагаа өөрийгөө бөөцийлөхөд зориул.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Шаргуу хөдөлмөрлөх нь ашиг орлогыг нэмэгдүүлж албан тушаал ахих эсвэл шинэ ажилд орох боломж олгоно. Гэхдээ өөртөө итгэх байдлаа бусдын өмнө гаргаж үзүүлэхээ санаарай. Ганц бие бол болзоонд явах нь ашигтай байх магадлалтай. Харин хосууд хоёулханаа байхын тулд хайртай хүнээсээ хамт нам гүм газар очиж амрахыг ятга. Ялангуяа сүүлд хоёулханаа амарснаас тань хойш нилээн удсан бол.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Оюун санааны тогтвортой байдал, сэргэлэн овсгоотой шийдвэр тань таны хувьд ялалт байж мэдэх юм. Оддын эерэг холбоо нь урьдын сөрөг холбоог бууруулахад туслах болно. Та нарын ихэнхи ажлын нөхцөл байдлаа дээшлүүлэх эсвэл албан тушаал дэвших, ажлаасаа сэтгэл ханамж авахыг хүсэх болно. Энэ таатай нөхцөл байдал хүсэл зоригыг тань урагшлуулж өгнө.

АРСЛАН (7/23-8/22)
Өөрийн биеэ сайхан, туялзсан харагдаж байгаагаар төсөөлөн бодох нь жин хасах оролдлогод чинь гайхалтай сайн туслах болно. Зунд муухай хүн үгүй гэдэг ч та хичээх хэрэгтэй бололтой. Хичээл зүтгэлээ үр дүнтэй болгохын тулд бага хэмжээгээр идэж, хорхой хүргэм амттан, таргалуулдаг зууш, үлдэгдэл хоолноос татгалзаж сур. Хичээл зүтгэл ажил дээр гаргах амжилтын баталгаа болно. Хос хоёр зөвшилцөлд хүрэх цаг болсон байна.

ОХИН (8/23-9/22)
Хэдийгээр найз нөхөд түнш, хамтрагч хайж байгаа нэгэнд нь сайн цагууд ирэх боловч ерөнхийдөө сайн өдөр биш байх болно. Гунигтай уур амьсгал нөмөрч, таны урам зориг, баяр баясгаланг хязгаарлах болно. Андуурах, будилах зүйл гарч магад. Бичиг баримт цаасны ажил цагтаа амжихгүй байж магадгүй. Өндөр ач холбогдол бүхий зүйлүүдтэй холбоотой асуудал гарах болно. Төлөвлөгөөгөө өөрчлөхөд төвөг саад учирч болох ч асуудлыг хойш тавилгүй одоо шийдсэн нь дээр байх болно.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Та тайван амгалан байгаа боловч сайн найз эсвэл бизнесийн хамтрагчын тань сэтгэл санаа таагүй байна. Байгаа эрч хүчээ дотно болоход ашиглаж халамж тавьж байгаагаа харуул. Яриа хэлэлцээгээ үргэлжлүүлвэл ажил хэргийн асуудлууд саадгүй байх бөгөөд хүсэл зоригоо мартаж болохгүй. Хүнд суртлын дүрэм журам төлөвлөгөөнд тань саад болж мухардалд оруулах боловч тухайн мөчид нь зөв арга хэмжээ авбал даван гарч чадна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Бүх зүйл таны эсрэг чиглэсэн мэт санагдана. Хүсээгүй хүнтэйгээ тааралдах эсвэл таагүй мэдээ сонсч болзошгүй байна. Санхүүгийн томоохон алдагдалд орж магадгүйг од эрхэс сануулж байна. Шинэ хайр дурлал шохоорхол удаан үргэлжлэхгүй. Урам хугаралт гомдол цөхөрлөөр төгсч магадгүйг анхаар. Хүрээлэн буй орчиндоо нам гүм тайван байдлыг бий болгох боломж үүсгэ. Ингэснээр сэтгэл санаа тань сайхан байна.

НУМ (11/22-12/21)
Хайр дурлалтай эсвэл шинэ танилтай учирна. Үйл ажиллагааны чиглэл хайх мэдлэгээ дээшлүүлэх зэрэгт таатай. Эсвэл амралтын өдрөөр аялалд гарахад бэлд. Энгийн байдлаас ангижирч сонирхолтой амьдар. Түр азнаад өөр юм хий. Сэтгэл санааг тань сэргээнэ. Бусадтай чөлөөтэй, эелдэг харьцах нь туйлын чухал. Хэрвээ найз чинь танд нууцаа дэлгэвэл түүнийг нь удаан хугацааны турш хадгалаарай. Өөрт тулгамдаад байгаа асуудлаараа итгэл даасан хүнтэйгээ ярилцсанаар асуудлыг зөв өнцгөөс нь харан шийдвэрлэхэд туслах болно.

МАТАР (12/22-1/19)
Гэр орноо тохижуулах мөн найз нөхөдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх, сонирхлоо хөгжүүлэхэд таатай өдөр. Спортод дуртай бол тэмцээнд оролцохоор шийдэхдээ сэтгэл хангалуун байна. Ажлын дараа хамт олонтойгоо гадагш гарцгаана. Ашигтай сурталчилгааны гэрээ хийх ивээн тэтгэгчтэй болох магад. Таны хүлээсэн сэтгэл урт хугацааны хайр сэтгэлийн анхны алхам байх болно.

ХУМХ (1/20-2/18)
Ойрын хүн өвдөж таны тусламж дэмжлэг түүнд хэрэгтэй болж мэдэх юм. Таны тус дэмжлэг найз болон хайртай хүнд тань итгэл найдвар тав тухыг өгөх болно. Та ганц бие байсан ч хайр дурлал хүчтэй гайхалтай мэдрэмжийг мэдрүүлнэ. Та тэдэнд анхаарлаа бүрэн хандуулан чин сэтгэлээсээ тусласнаар өөртөө ч бас туслах болно. Болзоонд явах бол шинэ романтик харилцаагаа удаанаар үргэлжлүүл. Өнөө орой гадагш гарах бол алиа хошин бай.

ЗАГАС (2/19-3/20)
Ойрын хүн өвдөж таны тусламж дэмжлэг түүнд хэрэгтэй болж мэдэх юм. Таны тус дэмжлэг найз болон хайртай хүнд тань итгэл найдвар тав тухыг өгөх болно. Та ганц бие байсан ч хайр дурлал хүчтэй гайхалтай мэдрэмжийг мэдрүүлнэ. Та тэдэнд анхаарлаа бүрэн хандуулан чин сэтгэлээсээ тусласнаар өөртөө ч бас туслах болно. Болзоонд явах бол шинэ романтик харилцаагаа удаанаар үргэлжлүүл. Өнөө орой гадагш гарах бол алиа хошин бай.

 

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …