Видео: Хятадад хамгийн өндөр хиймэл хүрхрээ байгуулжээ

БНХАУ-ын Гуйжоу мужид  хамгийн  өндөр хиймэл хүрхрээ байгуулжээ.108 метр өндөр уг хүрхрээ нь Гуйжоу мужийн нийслэл Гуйян хотын төвд байрлах тэнгэр баганадсан барилгад байдаг. 108 м өндрөөс урсах тус хүрхрээ нь Гуйян хотын зүрхэн хэсэгт Liebian International Plaza- д байрладаг байна.Хүрхрээг  онцгой үйл явдал тохиож байгаа үед л ажиллуулдаг гэнэ.118 киловаттын хүчин чадал бүхий усны шахуургатай уг хүрхрээг ажиллуулахын тулд хоёр цаг бэлтгэдэг  аж.

Тус компанийн төлөөлөгч Чен “Манай барилга дөрвөн  давхар ус нөөцлөх,  ус зайлуулах системтэй. Усыг цэвэршүүлсний дараа ус нь шахагдаж, дахин боловсруулалт хийдэг.Хиймэл хүрхрээний усны эх үүсвэрийг дахин боловсруулсан саарал ус болон борооны уснаас авдаг”гэжээ.

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …