Дэлхий дээрхи хамгийн аюултай 7 зам

7. Пакистан- Шидэт хөндийн зам: Дэлхийн хамгийн өндөр уулсын есд ордог тус уулын зам нь газраас  8126 метрийн өндөрт оршдог. Эл зам маш нарийн тул өргөн машин явах ямар ч боломжгүй. Мөн нэг хурдалсан л бол та хурдаа сааруулж чадахгүй байсаар нөгөө ертөнцөд очдог байна. Тиймээс шидэт хөндийн замаар явахдаа маш удаан явах нь хамгийн оновчтой шийдэл ажээ.

2779702_orig

6. Энэтхэг- Зожи: Зожи зам нь Гималайн районд очих цорын ганц зам юм. Тиймээс эл замаар маш олон автомашин зорчиж, бараа таваар хүргэдэг байна. Мөн Гималайг зорих хүмүүс ч тус замаар л явна. Газраас 3528 метрийн өндөрт орших тус зам нь цас, бороонд ихээр нэрвэгдэхийн сацуу байнгийн хүчтэй салхины урсгал дайрч байдаг ажээ.

Zoji La Pass, Kashmir

5. Тайвань-Тароко Жоржийн зам: Тароко зам нь байгаль цаг уурын маш муу нөхцөл байдалд оршдог. Тодруулбал, тус бүсэд газар хөдлөлт ойр ойрхон болдог тул хэзээ ч хамаагүй та зорчиж явахад дээрээс тань хад асга нурах аюултай юм. Тиймээс цаг агаар муудмагц тус замыг байнга л хааж байдаг аж. Мөн Тароко зам нь Тайчунг болон Суао-Хуалиен гэсэн хурдны замуудыг нэвт дайрч гарах боломжтой байдаг тул хүмүүс азаа үзэн  ихээр зорчдог байна.

taroko-gorge-tunnel

4. Хятад-Сичуан- Тибут хурдны зам: Энэ зам нь маш эрсдэлтэй аз туршсан зам юм. Учир нь тус зам нь 14 өндөр уулыг дамжин Ченгдугаас Төвд орох зам аж. Эл зам нийт 1500 милийн урттай ажээ.

ypmwX

3. Норвег-Троллуудын зам: Норвегийн Раумад орших Троллуудын зам нь маш огцом эргэлтүүдтэй аюултай замуудын нэг юм. Тус замыг Норвегийн засгийн газраас өвлийн улиралд хаах шийдвэр гаргасан байдаг. Учир нь уулын эл замд өвөл маш их хэмжээний цас ордог байна. Гэсэн ч эл замаар зуны улиралд жуулчдын 3000 гаруй автомашин зорчдог ажээ. МӨн Троллуудын зам нь Валлдэйе болон Андалснес  мужуудыг холбогч болдог байна.

trollstigen

2. Филипин-Халсэма хурдны зам: 150 миль үргэлжилэн Багуио болон Бенгуэт мужуудыг Лузон мужтай холбодог ажээ. Тус замд борооны улирал эхэлсэн үед маш олон осол гарч хүмүүс ихээр амиа алддаг байна. Мөн замд хад чулууны хэлтэрхий маш их унасан байдаг гэнэ.

Halsema-Highway

1. Болив-Хойд Юунгийн зам: Өтгөн манан, шороо тоос, болон борооны дунд орших “Үхдийн зам” буюу хойд Юунгийн зам нь дэлхийн хамгийн аюултай зам юм. Тус замаар хүмүүс зорчиж эхэлснээс хойш хамгийн багадаа 200-300 хүн амиа алдсан гэсэн тооцоо байдаг. Гэвч нутгийн удирдлага үхлийн замд ямар нэгэн хамгаалалт хашлага хийх ажлыг одоо болтол хийхгүй байгаа юм.

North-Yungas-Road-Bolivia

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …