Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсел Акчай өнгөрсөн шөнө 01.40 цагийн орчим Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны байрнаас гарч ирсэн бөгөөд түүнийг гэр бүлийн хамт цагдаагийн алба хаагчид хүргэж өгчээ.
Тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Монголчуудад баярласнаа илэрхийлжээ.
Her zamanki sukuneti ve naifligi ile.. Veysel Akçay abi..
Teşekkürler Moğolistan❤..Rabb’im tum kardeslerimizi zalimin şettinden korusun.. pic.twitter.com/GObg3azfLl
— Abdullah Sinan (@ciftler76) July 27, 2018
Уг бичлэгт тэрбээр “Би “Элит” сургуулийн засварын ажлыг шалгах ёстой байсан тул 10:00 цагийн орчимд гэрээсээ гарсан. Гараад иртэл гэрийн үүдэнд үл таних хүмүүс машинаас буугаад над руу чиглээд ирсэн. Сайн зүйл болохгүй нь гэдгийг ойлгоод буцаж зугтахыг оролдсон боловч хоёр гарнаас минь барьж, сугадаад машинд хүчээр суулгасан. Ингээд бараг есөн цаг уул хадаар явж байгаа юм шиг донсолгоотой замаар зөндөө авч явсан. Энэ хооронд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд хууль хяналтын байгууллагууд маш их ажилласан байна.
Та бүхэнд маш их баярлалаа. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагууд, зурагчид, манай төгсөгчид, эцэг, эхчүүд бүгдээрээ сэтгэл тавьж, орой болтол хөөцөлдөж ажилласан байна. Өнгөрсөн 24 жилийн турш Монгол Улсын боловсролын салбарт юуны төлөө ажилласнаа илүү сайн ойлголоо.
Цаашид миний уух ус, идэх талх, хийх ажил минь энд байна. Монгол ахан дүүстээ маш их баярлалаа” хэмээн хэлжээ.