Дэвид Бекхэм 1975 оны 5-р сарын 2 нд Лондон хотод төржээ. тэрбээр Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг гишүүн юм. ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчний шагналд хоёр удаа аман хүзүүдсэн, 2004 оны дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин, Англичуудаас анхны УЕФА Аваргуудын Лигийн 100 тоглолтонд оролцсон эрхэм юм.
Дэвид Бэкхэмийг хүмүүс спортын амжилтаар нь төдийгүй дэлхийн шилдгийн шилдэг брэндүүдийн сурталчилгаагаар нь, загварын ертөнцийн бэлгэ тэмдэг гэдгээр нь мэдэх билээ.
Бекхэм хөлбөгчин болох гарааны гэрээгээ Манчестер Юнайтед клубтэй 1992 онд 17 насандаа байгуулснаар эхлүүлжээ.
Тус клубийн өсвөр насны тоглогчдын нэг Бекхэм 1992 оны таван сард Английн Хөл бөмбөгийн холбооны өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтонд Кристал Палас клубыг ялахад хоёрдугаар хагаст гоолдож багийнхандаа хэн бэ гэдгээ харуулсан юм.
Англичуудын бахархал болсон түүнийг Английн эзэн хааны гэр бүлийнхэн 2003 оны зургадугаар сарын 13-нд Английн дээд одонгоор шагнажээ.1997 онд Викториа Адамстай үерхэх болов. Викториаг дэлхийн шилдэг поп хамтлагуудын нэг, Английн охидын поп хамтлаг Spice Girls гишүүн гэдгээр нь хэн бүхэн мэдэх билээ.
Английн охидын поп Spice Girls хамтлагийн гишүүн Викториа Адамстай 1999 оны долоодугаар сарын 4-нд гэрлэсэн. Тэд гурван хүү, нэг охинтой юм.
Тэрбээр 2015 онд хуримынхаа ойгоор баруун гарын чигчий хуруун дээрээ “99” гэсэн тоог шивүүлсэн бөгөөд зургаа өөрийн инстаграмд оруулан “99 он бол надад ээлтэй сайхан жил байсан. 16 жилийн өмнө яг өдөр миний хувьд онцгой өдөр байсан. 16 жил өнгөрөхөд бид дөрвөн сайхан хүүхэдтэй болсон байна. Энэ бүх зүйлд чамдаа маш их баярлалаа. Ойн баярын мэнд хүргэе” хэмээн бичжээ.
Тэрбээр бие дээр 40 шивээс хийлгүүлсэн билээ. Дэвид Бекхэм шивээснийхээ тухай “Би ямар нэгэн зорилгогүйгээр шивээс хийлгэддэгүй. Миний шивээс бүр утга учиртай. Би шивээсээ ямар нэгэн онцгой үйл явдалдаа зориулж хийлгэдэг ” гэж ярьжээ.