“Хөвсгөл Алтан дуулга” ХК-иас олон нийтэд зориулан үнэт цаасны танилцуулга хийнэ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хөвсгөл Алтандуулга” ХК нь нэмж гаргах үнэт цаасны олон нийтэд зориулсан танилцуулга 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагт Блю Скай зочид буудлын 3 давхарт зохион байгуулагдана. Тус компани нь нийт хувьцааныхаа 28 хувийг олон нийтэд болон стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгон худалдах бөгөөд татан төвлөрүүлэх хөрөнгөө газар тариалан болон гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах, зээлийн эх үүсвэрийг бууруулах, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэнд зарцуулахаар төлөвлөж байна.

“Хөвсгөл Алтандуулга” ХК-ийн андеррайтераар “Бумбат Алтай ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны захиалгыг 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 13:00 цаг хүртэл авна.

Санал болгох мэдээ

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг …