ТЕГ-ын даргын тушаалаар дэд хурандаа Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлжээ

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Энэхүү хэрэгтэй холбогдуулан тус яамны удирдлагуудад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл тухайн үед яаманд жижүүрлэж байсан төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчдад хариуцлага тооцжээ. Тодруулбал, ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн тушаалаар Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч, хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн орлогч дарга Д.Батбаатарын хамгаалалтын нэмэгдэл хасах, хошууч З.Ууганбаярт сануулах арга хэмжээ авах, ахлах ахлагч Л.Түмэнжаргалын цалингийн 20 хувийг гурван сарын хугацаанд хасах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …