Хүүхдийн мөнгөнд хамрагдахыг хүсвэл өрхийн судалгаанд хамрагдаарай

УИХ-аас хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгаа авах ажлыг 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болсон юм.  Иймээс дээрх хугацаанд багтааж, өрхийн судалгаанд хамрагдах шаардлагатай.

Хэрвээ та дээрх судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулах боломжтой аж.

 

 

Санал болгох мэдээ

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг …