С.Баяр намынхаа бага хуралд суух гэж ирсэн биш харин өмнөх мапаантай хэргүүд нь сөхөгдөөд тун чиг асуудалтай байгаа билээ. Одоо ч цагдаагийн газрын өмнө “юу хэлхээ шантаачилж суудаг” ажилтай болжээ.
Түүнийг гадаадад байдаг ар гэр нь яаж ийгээд бушуухан ир гээд дуудаад байгаа гэсэн. Харин С.Баярыг гацаанд ороод буцаж чадахгүй болсон гэдгийг дуулсан МАН-ын нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх Австрали руу “ ар гэрийн шалтгаанаар” гээд яаран буцжээ.
Харин намын нөхөд нь түүний буцсаныг С.Баярыг тойрсон шуугиан дэгдсэн нь шууд нөлөөсөн хэмээн ярьж байна. Даргадаа хайртай зарим нь бушуухан яв хэмээн зөвлөсөн сурагтай. У.Хүрэлсүхийг оролдоё гэвэл нэр нь холбогддог цөөнгүй асуудал бий тул ийн болгоомжлох нь зөв биз.
Ийнхүү улс төрийн томчууд мапаан нь илрэх гээд ирэхээр л бушуухан сүүлээ хавчаад гадаад руу зугтаачих юм.
МАН- ынхан Ц.Баярцогт гишүүн шиг хэл амыг нам дарж чадахгүйгээс хойш гадаад руу л гарсан дээр байлгүй дээ.
Одоо харин буцаж чадаагүй С.Баяр намынхаа дарга шиг үйл тамаа үзэх бололтой.
О.Рана