“Галзуу баян Азиуд” кино эхний таван хоногт зардлаа нөхжээ

Warner Bros кино компанийн бүтээл Сингапурын зохиолч Кевин Кваны 2013 онд гаргаж байсан “Галзуу баян Азиуд“буюу “Crazy Rich Asians” номоос сэдэвлэсэн хөнгөн, романтик хайрын түүхийг өгүүлэх бүрэн хэмжээний кино энэ сарын 15-нд дэлхийн даяар нээлтээ хийсэн.

“Crazy Rich Asians” инээдмийн кино нээлтээ хийсэн эхний тав хоногт  зардлаа нөхсөн байна.Эхний таван хоногт “Галзуу баян Азиуд” $34 саяыг олсон нь бүтээсэн зардал болох $30 сая давжээ.

Киноны үйл явдалд Америкт төрсөн Хятад эдийн засагч мэргэжилтэй эмэгтэй Рэйчел Чу ба түүний царайлаг найз залуу Ник Янг нар Сингапурт найзынхаа хуримд уригдсанаар адал явдал эхэлдэг.

Рэйчел Сингапурт ирээд найз залуу нь маш баян гэр бүлийн өв залгамжлагч төдийгүй олон бүсгүйчүүдийн харцыг булаасан, Азийн хамгийн хүсэмжит ганц бие эрчүүдийн нэг болохыг олж мэдсэнээр үйл явдал үргэлжилнэ.

Санал болгох мэдээ

Б.Ууганбаяр:Эр хүн цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, худал хэлдэггүй байх ёстой

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой өнөөдөр /2025.03.18/ …