Есдүгээр сарын өрнийн зурхай

Хонь

Хониныхны хайр дурлал энэ сарын турш аз жаргалтай, баяр хөөртэй, идэвхитэй өнгөрөх нь. Хостой Хониныхон хамтрагчтайгаа сайтар ярилцаж, нэг нэгнээ ойлгож, үүсээд байгаа үл ойлголцол, хөндий харилцаагаа сэргээхийг од эрхэс зөвлөж байна. Харин ганц биечүүдийн хувьд хэн нэгэнтэй сонирхолтой яриа өрнүүлэх, мэдрэмжээ хуваалцах боломж гарч ирнэ. Хэрвээ чи шинэ харилцаа эхлэхээр зэхэж байвал үр дүн нь чиний хүссэнээр байх болно. Харин ажил мэргэжлийн хувьд нэлээд амжилттай байхаас гадна мөнгөний урсгал ч нэмэгдэх нь. Мөнгө санхүү болоод амжилт бүтээлийн хувьд энэ сар нэлээдгүй дэвшилттэй байх бөгөөд энэ нь чамайг мэргэжлийн бөгөөд нийгмийн амьдралд нэлээдгүй идэвхитэй байхад тусална. 11-ыг хүртэл мэргэжлийн нэр хүнд нэлээд өсөлттэй байх нь. Сарын 6-аас хойш Амьдралынхаа жижиг асуудлуудад нэлээд анхаарал хандуулах шаардлага гарах бөгөөд урт хугацааны зорилго зорилтууд дээр ч мөн анхаарал хандуулж, дорвитой шийдвэр гаргахыг зөвлөж байна. Тэр утгаараа материаллаг байдалд болоод мэргэжлийн ур чадварын хувьд өсөн нэмэгдэх боломж гарч ирнэ. Хувийн бизнесээ хөгжүүлэх, эхлүүлэх болоод зорилготойгоо холбоотой ямар нэг шинэ зүйл туршихад тун ч таатай сар байх болно. Харин ажил хайж байгаа Хониныхонд ээлтэй байх ба ажлын ярилцлага, гэрээ хэлэлцээр ч амжилттай байна. Тиймээс өөрийн намтар, ажлын танилцуулгаа ажил олгогч нарт илгээж, ажлын ярилцлагад өөртөө итгэлтэй оролцох хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын томоохон төслүүд дээр аль болох байж, баг хамт олонтойгоо нэгдэж ажиллахыг эрмэлзээрэй. Амжилтыг холоос бүү хайгаарай. Оюун санаагаа амр тайван байлгаж, биеийн эрүүл мэнддээ анхаарал тавьж, цагийн менежментээ сайжруулах тал дээр л анхаарахад хүсэж байгаа үр дүн чинь өөрөө чамд ирэх болно. Үнэтэй тансаг хэрэглээнд мөнгө зарцуулахаас зайлсхий.

Үхэр

Сарын эхний хагаст Үхрийнхний хайр дурлал тун ч сайхан байх нь. Хайр ундарсан эелдэг таатай үгсээр чи дутахгүй нь. Нэг ёсондоо хайр чамайг гэрэлтүүлэх нь ээ. Харин сарын 2 дугаар хагасаас хосуудын дунд багахан хэмжээний маргаан, үл ойлголцол үүсэж болзошгүй. Ажилдаа хэт их анхаарал хандуулах нь хосуудын харилцаанд сэв суулгаж магадгүй учир амьдралынхаа талбаруудад тэнцвэртэй хандахыг зөвлөж байна. Ганц биечүүд энэ сард шинэ харилцаа холбоо тогтоохгүй бөгөөд хуучин харилцаагаа сэргээх нь. Үхрийнхний ажил мэргэжил энэ сард нэлээдгүй идэвхитэй байх нь. Мөнгө болон кареертаа анхаарал хандуулж чадвал амжилт олох магадлалтай. Энэ нь чиний хичээл зүтгэлээс нэлээн хамаарна. Харин хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол нэлээдгүй ашигтай гэрээ байгуулж чадна. Сарын 6-аас 18-ыг хүртэл кареерийн зам нэлээдгүй дардан байх ба энэ хугацаанд урт хугацаанд хамтран ажиллах хамтрагчаа олох, гадаадад ажиллаж байгаа хүнтэй түншлэлийн холбоо тогтоох, хэвлэн нийтлэх, хуулийн чиглэлээр болон өндөр боловсролтой хүмүүстэй хамтран ажиллах завшаан гарч магадгүй. Харин хамтран ажиллагчид болон түншүүдтэйгээ харицаа холбоо тогтоохдоо хянамгай байхыг сануулж байна. Хамтран ажиллагсадтайгаа бага зэргийн үл ойлголцол үүсэж болзошгүй ч асуудал эерэгээр шийдэгдэнэ. Гэхдээ бусдаас ирсэн шүүмжлэлийг эерэгээр хүлээж авч байхыг сануулж байна. Дээд албан тушаалын хүмүүсээс хэт их шаардлага ирж магадгүй ч өөрийн санаа бодол, байр сууриа зөв илэрхийлснээр байдлыг байдлыг илүү зөөлрүүлэх болно. Буруу хооллолт, бухимдлаас өөрийгаа хамгаал. Эрч хүч, энергийн тэнцвэр алдахаас сэргийлээрэй. Цөс, элэгний ямар нэг зовиур байдаг бол энэ талын эрүүл мэнддээ онцгой анхаарал тавихыг сануулж байна.

Ихэр

Сарын 11-ыг хүртэл Ихрийнхний хайр дурлалын амьдрал идэвхитэй байх нь. Гэвч өөрийн цагийн төлөвлөлтийг буруу хийснээр хайр дурлалдаа бүрэн анхаарал хандуулж чадахгүйд хүрч болзошгүй. Гэхдээ жинхэнэ хайр дурлал аливаад хүлээцтэй хандаж, зөвөөр ойлголцож чаддаг гэдгийг санаарай. Харин ганц биечүүл хэн нэгэнд анхны харцаар дурлана. Эсвэл ажлын хамтрагчдаа сэтгэл алдарч магадгүй. Энэ сард ажил мэргэжлийн байр суурь нэлээдгүй өсөлттэй байх ба үүнийг дагаад мөнгөний урсгал ч нэмэгдэнэ. Урт хугацаанд болж явсан зүйлээ худалдан авч магадгүй. Хичээл зүтгэлтэй ажилласныхаа хариуд ямар нэг шагнал урамшуулал хүртэж магадгүй. Хэрэв одоогийн ажилдаа сэтгэл хангалуун бус байгаа бол чамд ажлаа солих бүрэн сонголт бий шүү. Харин ажил хайж байгаа Ихрийнхий хувьд энэ сард хүссэн ажилдаа ороход тохиромжтой сар байх нь ээ. Мөнгө санхүү болон харилцаатай холбоотой асуудлуудыг шийдэхэд дотоод сэтгэлийн хүч нэлээд шаардагдана. Илүү тэвчээртэй, илүү найрсаг байж аливаа асуудалд тайван хандахыг хичээх хэрэгтэй. Амьдралын хэв маягаа өөрчлөн сайжруулах боломжийг энэ сар чамд өгөх нь ээ. Тиймээс шинэ зүйлийг туршиж, өөрийгөө амьдралаа шинэчлэн өөрчлөхөд цаг гаргаарай.

Мэлхий

Мэлхийнхний хайр дурлалын харилцаа энэ сард нэлээдгүй идэвхитэй, хүсэл тэмүүлэлтэй байх нь. Удаан хугауцаанд зөрчилтэй байсан харилцаандаа дүгнэлт хийж, зайлсхийж байсан чухал шийдвэрүүдтэй нүүр тулж асуудлаа нэг тийш нь болгохыг од эрхэс сануулж байна. Зарим хосуудын хувьд сарын сүүлийн хагасаас эхлэн харилцаанд хөндий байдал үүсэж магадгүй ч аль болох тэвчээртэй хандаж сэтгэл сэвтээх таагүй ярианаас зайлсхийх хэрэгтэй сануулж байна. Ганц биечүүлийн хувьд цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан шинэ хүнтэй танилцаж магадгүй. Харин од эрхэс цахим хэрэгслээр дамжуулан танихгүй хүнтэй холбоо тогтоохгүй, сохор болзоонд явахгүй байх хэрэгтэйг зөвлөж байна. 5 сараас хойш толгой өвтгөсөн мөнгөний асуудлууд энэ сард шийдэгдэх нь. Онлайнаар худалдан авалт хийх, онлайн гүйлгээ хийхдээ болгоомжтой хандаарай. Мөн мөнгөний асуудалд сэтгэл хөдлөлөөрөө хандсанаар их хэмжээний гарз хохирол дагуулж болзошгүй байна. Баг хамт олон, хамтран ажиллагсалтайгаа гар нийлэн ажиллаж боломж гарч ирэх бөгөөд энэ нь чамд таатай сэтгэгдэл төрүүлж ажилдаа илүү дуртай байхад нөлөөлнө. Энэ сарын турш эрч хүчээр дүүрэн байх төлөвтэй байна. Хэт их ачаалал, стресс, автомашины осол, хоолны хордлогоос сэргийлэхийг од эрхэс сануулж байна.

Арслан

Энэ сард ангараг гараг Арслангийн ордны хайр дурлалыг ивээснээр хосуудын харилцаа сэргэх төлөвтэй байна. Учир нь зургадугаар сараас эхэлсэн үл ойлголцол Тэнгэрийн ван болон Сугар гаригийн нөлөөгөөр хөнгөхөн шийдэгдэх юм. Хэдийгээр маргаанаас зайлсхийж болох ч шийдвэр гаргахаас зайлсхийх аргагүй гэдгийг бүү мартаарай. Гол асуудлууддаа анхаарлаа бүрэн хандуулж, жижиг маргааныг тоолгүй өнгөрөөх хэрэгтэй. Арслангийн ордныхон ажилдаа хэтэрхий их цагийг зарцуулж завгүй байдаг нь хосуудын харилцаанд асуудал үүсгэдэг. Тиймээс ажил, амьдралаа зохицуулж харилцаандаа анхаараарай. Есдүгээр сард ганц бие Арслангууд шинэ харилцаа үүсгэсэн ч таатай мэдрэмж авахгүй байх магадлалтай байна. Тэдний ихэнх нь эсрэг хүйстэнтэйгээ романтик байхаас илүү гэр бүлийнхэнтэйгээ тайван амгалан байхыг илүүд үзнэ. 9 сард Арслангийн ордны ажил мэргэжлийг Нар болон Тэнгэрийн ван, Буд гарагууд ивээж байна. Тиймээс энэ сар ажил мэргэжил, санхүүгийн тал дээр нээлт хийхэд тохиромжтой юм. Ангараг гараг хөдөлгөөнд орсноор чухал хэлэлцээрүүд хийгдэж, ажилд ахиц дэвшил гарах төлөвтэй байна. Сарын хоёр дахь хагаст чи асуудлуудыг хялбархан давах боловч илүү их зүйл рүү шунаж, өөрийгөө товойлгохыг хүсэхгүй л болов уу. Чи саад бэрхшээлийг даван туулахад бэлэн байдаг ч шаардлагагүй зүйл дээр хэт хичээх хэрэггүй юм. Од эрхэс чамд үзэл бодлоо тулгаж, түрэмгий байдал үүсгэхээс татгалзаж, сэтгэл хөдлөлөө хянахыг зөвлөж байна. Магадгүй ийм харилцаанаас үүдэж ажил мэргэжлийн хамтрагчидтайгаа зөрчил үүсгэн хүсээгүй үр дүнд хүрч болзошгүй юм шүү. Мөнгө санхүүгийн хувьд Буд гарагийн нөлөөгөөр ашиг орлого нэмэгдэх төлөвтэй байна. Энэ үеэр гэртээ зарим зүйлсийг шинээр авч, багахан тохижилт хийх нь. Санчир гаригийн нөлөөгөөр энэ сард эрүүл мэндийн тал дээр санаа зовох зүйлгүй байна. Өөрийн чадварыг ажил мэргэжил, амьдралдаа ашигтай байдлаар ашиглахыг од эрхэс зөвлөж байна. Өөрийгөө бүрэн хянаж чадвал бүх зүйл дээр ялагч нь байх боломжтой юм.

Охин

Охины ордны хайр дурлалын байрлалд Буд гараг орж ирснээр энэ сарын 6-23-ны хооронд Охины ордныхон харилцаандаа илүү нээлттэй байж, ичиж, санаа зовох нь багасна. Энэ сард Охины ордныхон хайр дурлалдаа умбах бололтой. Санчир, Нар, Буд гарагууд хамт байснаар харилцааг тэнцвэртэй байлгаж, сэтгэл хөдлөм болгодог. Мөн өөрийгөө илэрхийлэх хүслийг чинь илүү бодитой болгох болно. Ганц бие охины ордныхон өөрт таалагддаг хүнтэйгээ харилцаа холбоо үүсгэж, бага зэрэг хичээл зүтгэл гаргаад үзэхийг зөвлөж байна. Өөртэйгөө ярилцаж, зүрх сэтгэлээ сонсоорой. Сарын туршид охины ордныхон хайр дурлалаар бялхсан харилцаатай байх бөгөөд хамтдаа олон таагүй мэдрэмжийг үгүй хийх бололтой. Түүнчлэн хамтдаа аялах аяллын төлөвлөгөөг зохиож болох юм. Энэ сард мөнгө санхүү болон ажил мэргэжилтэй холбоотой чухал асуудлууд чамаас ихээхэн хүчин чармайлт, хүндхэн сонголтуудыг шаардах бололтой. Гэхдээ мөнгөтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхэд чи урьд өмнөхөөсөө илүү сайн байх болно. Сугар гаригийн нөлөөгөөр ихэнх орлогоо уулзалт, сургалт, арилжаа хийхэд зориулах магадлалтай. Тиймээс санхүүгийн төлөвлөлт гаргах эсвэл зээлийн төлбөрийг эргэн төлөх талаар зөвшилцөхийг оролдож болох бөгөөд ажилтай холбоотой зарим нэг хэлэлцүүлэг буюу төслүүдийг дэмжиж ажиллах нь таатай байна. Ангараг гаригийн нөлөөгөөр зээл, татвар, өв хөрөнгө, санхүүгийн асуудлууд аятайхан шийдэгдэнэ. Гэвч Ангараг нь Сугар, Тэнгэрийн ван гаригуудтай байрлал давхцах тул энэ нь орлогын алдаатай менежмент үүсэж, нэмэлт зардал гаргахад хүргэж болох юм. Гэхдээ шаргуу хөдөлмөрийн үр дүнд зээлийнхээ томоохон хэсгийг төлөх болно. Энэ сард хангалттай хэмжээгээр ажиллах хэдий ч мөн тэр хэрээрээ амарч, сэтгэлийн таашаал мэдрэх хэрэгтэй юм. Сарын сүүлээр мөнгө санхүүтэй холбоотой асуудал ихээхэн сайжрах хэдий ч ашиггүй зүйлсэд зарлага гаргахаас зайлсхийгээрэй. Мэргэжлийн ололт амжилтууд дээр анхаарлаа төвлөрүүлснээр есдүгээр сарын сүүлийн өдрүүд чамд гэнэтийн сэтгэл ханамжийг авчрах болно. Алхам тутамдаа ямар нэг зүйлд эргэлзэхийн оронд өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, эрч хүчээ сэлбээрэй. Энэ сард бие бялдрын болоод сэтгэл санааны хангалттай хүчийг хуримтлуулах боломжтой. Өөрийнхөө нэн тэргүүний зүйлсийг яаж зохион байгуулах вэ гэдэг дээр анхааралтай хандаарай. Ингэснээр утгагүй зүйл дээр мөнгө зарцуулж, үнэ цэнэтэй цагаа үрэн таран хийхгүй байх болно! Мөн сарын хоёрдугаар хагаст аялал зугаалгаар явахдаа болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.

Жинлүүр

Жинлүүрийн ордныхны хайр дурлалын харилцаанд энэ сарын туршид үргэлжлэх гол асуудал нь үнэнч бус байдал юм. Жинлүүрийн хосын харилцааг удирддаг Ангараг гараг есдүгээр сард хайр дурлалын байрлалд эргэн ирж сээтгэнэлт, дур булаам байдал, хайр дурлалын тоглоомуудыг өдөөх нь. Эдгээр нь хүсэл тачаалын галыг сэрээдэг од эрхэсын эрчим хүч юм. Гэхдээ зарим Жинлүүрүүд хуучин хайр сэтгэлтэйгээ удаан зууралдах магадлалтай. Ангараг гаригийн эргэлдэх хөдөлгөөн Жинлүүрийн ордныхны харилцаанд сайнаар нөлөөлдөггүй. Магадгүй хуурч мэхлэх, сээтгэнэх, тангаргаа зөрчихийг хүсэж байгаа хүмүүст л сайхан байж болох юм. Сугар гараг Жинлүүрийн бэлгийн амьдралыг ивээж өөртөө итгэх итгэлгүй болсон, хосынхоо сэтгэлийг шархлуулсан үйлдлүүдээ тунгаан бодох, зөв шийдвэр гаргахад нь тусална. Бархасбадь гараг энэ сард Жинлүүрийн мөнгөний байрлалд орж ирэх нь. Энэ нь өөрийнхөө хувийн үнэлэмжид итгэх итгэлийг багасгах боловч материаллаг зүйлсийг таньж мэдэхэд тусална. Хэтэрсэн их зардал гаргахаас зайлсхийж, зээл болон бусад зарлагаа эргүүлэн төлж чадах эсэхээ сайн бодох хэрэгтэй. Дэлгүүр хэсэж худалдаа хийхдээ зарлагаа хянахгүй бол хоосон хэтэвч, хуримтлагдсан өрийн гашуун сургамжийг мэдрэх болно хэмээн од эрхэс анхааруулж байна. Харин гэр бүлийн хэрэгцээ, яаралтай үед ашиглах зардлаа нэн тэргүүнд тавих хэрэгтэй юм. Санхүүгийн төсөвтөө хянамгай хандаж, зарлага гаргахдаа хамгийн зөв хувилбарыг сонгосноор мөнгөтэй холбоотой асуудал чамайг бага зовоох болно. Санхүүгийн тал дээр гэр бүлээсээ тусламж авахдаа битгий татгалзаарай. Зээлээ төлөх, санхүүгээ тогтворжуулахад чинь гэр бүлийнхэн туслах болно. Гэхдээ Жинлүүрийн ордныхон гэр бүлийнхэндээ баяр ёслолын үеэр марталгүй бэлэг бэлдэж, хэрэгтэй үед нь туслахад бэлэн байдаг хүмүүс юм. Энэ сард ажиллаж буй компанидаа цалингаа нэмүүлэх хүсэлт гаргах бололтой. Эрүүл мэндийн хувьд Жинлүүрийн ордныхон сэтгэл санаагаа тогтворгүй байлгахыг хичээгээрэй. Сарын дунд үеэс ямар нэгэн шалтгаангүйгээр эрүүл мэнддээ санаа зовж эхэлнэ. Магадгүй энэ нь цаг агаарын байдалтай холбоотой байж болох юм. Хэт их мөнгө зарлагадах, гэр бүлдээ хариуцлагагүй хандахаас зайлсхийгээрэй.

Хилэнц

Энэ сард Сугар гариг Хилэнцийн ордны хайр дурлалын байрлалд ирснээр болзоо, сэтгэл татам үйл явдлаар дүүрэн байх нь. Мөн гэнэтийн бэлэг, шохоорхол, хүсэл тэмүүлэл нэмэгдэнэ. Эхэндээ сонирхож байгаа зүйлдээ сэтгэлээ зориулах боловч дараа нь ямар нэг зүйлийг чөлөөтэй, бодитойгоор хянах хэрэгтэй гэж боддог. Энэ нь сэтгэл санааны хямралд хүргэдэг. 9 сарын 6-наас 22-ны хооронд Буд гаригийн нөлөөгөөр харилцаа холбоо, найз нөхөрлөл сайжирч нэгдэн нягтарна. Ганц бие Хилэнцүүдийн хувьд энэ нь сайхан боломж бөгөөд найзуудтайгаа илүү дотно харьцаатай байх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжтой болох юм. Магадгүй зарим найз чинь хайр дурлалын романсыг эхлүүлж болзошгүй. Харин хостой Хилэнцүүд эрх чөлөөтэй байдлыг хүсэх болно. Нэгнийгээ өмчлөх биш ойлгохыг хичээх ёстойг од эрхэс зөвлөж байна. Мөнгө санхүүгийн хувьд бизнесээ өргөжүүлж, баг хамт олноороо хийх төслүүдэд анхаарал хандуулна. Буд гараг энэ сард бизнес ажлын тал дээр ашиг тусаа өгөх болно. Эдгээр нь материаллаг байж болох ч нэр хүндээ бэхжүүлэхэд тустай байна. Ангараг гариг сарын 11-нээс гэр бүлийн харилцаа, мөнгө санхүү, худалдаа наймаа, сэтгэл хөдлөлийг идэвхтэй болгох нь. Ажилтай холбоотойгоор сэтгэл санааны дарамт үүсэх магадлалтай. Зарим хилэнцүүд эрүүл мэндийн асуудлаас үүдэн гэрээсээ ажиллана. Мөнгөний тухайд орлого, зарлагаа бодитойгоор удирдаж чаддаг учраас амжилттай байж чадна. Орлого олох үе сарын сүүл хэсэгт идэвхэждэг учраас энэ үеэр зарлагаа хянах хэрэгтэй юм. Мөн гэр бүлд шаардлагатайгаар мөнгөтэй холбоотой асуудал үүсэх тул худалдан авалт хийхдээ үнийн дүнд анхаарч үзэх хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд эрч хүчтэйгээр ажлаа хийхийн тулд хоол хүнсэндээ анхаарч, эрүүл хооллолтыг эрхэмлэх хэрэгтэй юм. Хэрвээ элэг эсвэл даавартай холбоотой асуудалтай бол хоолны дэглэмдээ сахар болон өөх тосыг илүү анхаарч үзэх хэрэгтэй. Энэ сард эрүүл мэндийн асуудалд орсон ч хурдан эдгэж чадна. Од эрхэс эрч хүчтэй байж, хууран мэхлэлт, хүндхэн асуудлыг зоригтойгоор даван гарахыг зөвлөж байна.

Нум

Нумынхны хайр дурлалын харилцаа болон гэрлэлт энэ сард бага зэргийн тогтворгүй байж магадгүй тул санхүү, эрүүл мэндээсээ илүүтэйгээр хувийн харилцаандаа илүү их анхаарал хандуулж, болгоомжтой хандахыг зөвлөж байна. Ангараг, Сугар, Тэнгэрийн ван гарагуудын нөлөөгөөр энэ сарын дундаас эхлэн хайр дурлалын маргаан, гэр бүлийн итгэлцлийг эвдсэн зүйлс болон хосууд хоорондын үл ойлголцол, маргаантай учрах магадлал өндөртэй байх нь. Тийм ч учраас сарын туршид хостойгоо харилцахдаа өөрт мэдрэгдэж байгаа бүх зүйлсийг нууж хаалгүйгээр маш сайн ярилцахыг хичээх нь тун чухал. Ганц бие нумууд маань энэ сард тийм ч сайн нийгмийн идэвхитэй байж чадахгүй тул хойшдын амьдралд чинь том нөлөөг үзүүлэх онцгой чухал нэгэнтэй тааралдах боломжоо алдаж магадгүй нь. Ажил хэргийн тал дээр бүтэмжтэй байх ба мөнгө санхүүгийн хувьд ч санаа зовох зүйлгүйгээр сарыг дуусгах болно. Урьд өмнө бүтэлгүйтсэн ажлууд санаанд оромгүй байдлаар амжилттай болж чи төлөвлөөгүй мөнгөний эх үүсвэртэй болно. Энэ сар орлогын эх үүсвэрээ улам илүү нэмэгдүүлэхэд анхаарахад тун тохиромжтой сар бөгөөд энэ сард цаашдын кареерт чинь чухал нөлөө үзүүлэхүйц хамтран ажиллагч нартай танилцах боломжийг Буд гараг чамд өгөх болно. Өөрийнхөө хувийн нөөц боломжийг ч энэ сард чи ажил хэрэгтээ тун ашигтайгаар ашиглаж чадна. Дуртай ажлаа хараахан олоогүй байгаа, аль эсвэл ажлаа солихоор зэхэж байгаа нумыханд маань шинэ ажилд орох, ажлаа солиж өөр салбарт хүч үзэхэд энэ сар тун ивээлтэй байна. Сарын дунд үеэс эхлэн чөлөөт цагаа өөрийнхөө авьяас чадвар, хүсэл сонирхолтой зүйлсдээ илүү их зарцуулаарай. Эрүүл мэндийн тухайд түр зуурын сэтгэл санааг чинь тавгүйтүүлсэн зүйлсэд ач холбогдол өгөхгүй өнгөөрөөвөл сарын туршид эрүүл мэнд чинь тун давгүй байх бололтой. Сарын дундуур чамайг бухимдуулж, стресстүүлсэн зүйлсүүд тохиолдож магадгүй тул аль болох уурлаж бухимдахгүйгээр тулгарсан асуудлыг шийдэхийг хичээгээрэй. Олон хүнтэй хэлэлцэж зөвлөлгүйгээр аль болох ганцаараа асуудлыг шийдэхийг хичээсэн нь илүү дээр шийдэл байх болно шүү. Нөхцөл байдлыг хүндрүүлж бодох тусам чи байдлыг улам дордуулж, ойр дотны нэгнээ өөрөөсөө хөндийрүүлэх аюултай тул аль болох хөнгөхөнөөр асуудлыг даван туулахыг хичээгээрэй.

Матар

Матрынхны хайр дурлалын харилцаа энэ сард маш асуудалтай байх бөгөөд гэнэтийн зүйлсээр дүүрэн өнгөрөх нь. Ганц биечүүд шинээр хайр дурлалын харилцаа эхлүүсэн ч тун удалгүй хоёр тийшээ болох төлөвтэй байна. Энэ сард тантай учирсан хайр дурлал цаашдаа урт удаан хугацаанд үргэлжлэх магадлал тун бага. Гэсэн хэдий ч битгий гутраарай, сарын сүүлээс удаан хугацааны туршид найз нөхдийн харилцаатай байсан хүндээ хүчтэй татагдаж магадгүй бөгөөд яг л хүсэж байсан шиг чинь мөрөөдлийн харилцаа болон үргэлжлэх магадлал тун өндөртэй байна шүү. Хэн нэгэнтэй энэ сард бий болгосон харилцаа чинь чамайг хувь хүний чинь хувьд илүү их нээж өгөх төдийгүй харилцаа чинь бүтэлгүйтсэн ч чамд маш их туршлага болон үлдэж чиний амьдралыг харах өнцөг, бэлгийн амьдралыг чинь ихэд өөрчлөх болно. 9 сарын 6-наас хойш Санчир гарагийн хөдөлгөөн Матрын ордны мөнгө санхүүгийн байдалд хүчтэйгээр нөлөөлөх ба өөрийнхөө зорилгыг дахин тодорхойлж, тулгарсан саад бэрхшээлүүдээ хялбархан давах болно. Ажилдаа урьд саруудынхаасаа илүүтэй анхаарал тавьж, цаг зарцуулахгүй бол төлөвлөсөн шигээ амжилт гаргаж чадахгүй байх магадлалтай. Тийм ч болохоор аливаа ажлыг аль болох бусад хамтран зүтгэгч нартайгаа хамтран гүйцэтгэж, чадварлаг хүмүүстэй нэг баг болон ажиллахыг хичээгээрэй. Хэрвээ ажил дээрээ санасан хэмжээндээ амжилт гаргаж чадвал санаанд оромгүй урамшуулал, алдар хүнд, илүү дээр ажлын байрыг өөрийн болгох өндөр магадлалтай байна. Бирж дээрээс хувьцаа авах, эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхэд тун тохиромжгүй сар болох тул аливаа төрлийн хөрөнгө оруулалтын саналыг удаан хугацаанд тунгаан бодож шийдвэр гаргах хэрэгтэй. Яаран сандран авсан аливаа худалдан авалтууд чинь ирээдүйд ямар ч хэрэгцээгүй хог болж хаягдах магадлалтай байгаа тул худалдан авалт хийхдээ тун нухацтай хандаарай. Гэр бүлийн хүмүүст чинь энэ сард санхүүгийн тусламж дэмжлэг шаардлагатай болох учраас аль болох өөрийн чадлаараа тэдний асуудлыг шийдэхийг хичээгээрэй. Гэр бүлийн хүрээнд ирэх саруудад төлөвлөгдөөгүй мөнгөний асуудлууд гарч ирэх магадалтай тул энэ сараас эхлэн өмнөх саруудаас арай илүү их мөнгийг хадгаламжийнхаа данс руу хийхийг хичээ. Эрүүл мэндийн тухайд, Санчир гарагийн нөлөөн дор Матрын ордныхны биеийн болон сэтгэлийн эрүүл мэнд энэ сард ерөнхийдөө маш тэнцвэртэй, таатай байна. Сэтгэлийн тэнхээ, тэсвэр хатуужил энэ сард тун сайн байх тул ирээдүйн амьдралаа маш өөдрөгөөр төлөвлөж, өөртөө итгэх итгэл чинь тэр хэмжээгээрээ нэмэгдэх болно. Бизнес уулзалт, найзуудын цугларалт, хурим найрын үеэр хэтрүүлэн идсэнэээр эрүүл мэнд чинь доройтох магадлалтай тул тохируулан идэхийг хичээгээрэй.

Хумх

Хумхынхны хайр дурлал энэ сарын турш тун ч гэрэл гэгээтэй байх нь. Буд гараг болон Нарны нөлөөгөөр хайр дурлал чиний энэ сарын хамгийн чухал сэдэв болон хувирах болно. Энэ сард өөрийн хамтрагчтайгаа илүү их цагийг өнгөрүүлж, хамтдаа бие биенийхээ дуртай зүйлсийг хийн, өнгөрсөн хугацаанд шийдэж чадаагүй асуудлуудаа нухацтайгаар ярилцахыг хичээгээрэй. Харилцаандаа энэ сард их цаг хугацааг зарцуулж чадвал хувийн амьдрал чинь ирэх саруудад тун ч өнгөлөг байх болно шүү. Мөн харилцаандаа илүү нээлттэй байж, хамтрагчаа шүүмжлэхээ багасгах юм бол маргаан болон үл ойлголцол энэ сард та хоёрын дунд үүссэн ч маш хялбархан байдлаар шийдэгдэх болно гэдгийг санаарай. Хамтрагч чинь зарим зүйлс дээр хувиа хичээх магадлалтай тул тэвчээртэйгээр түүний хүсэл болон хэрэгцээг танин мэдэхийг хичээвэл та хоёрын харилцаа маш амжилттайгаар цаашид үргэлжлэх болно. Ганц биечүүд энэ сард харилцаагаа өөрийн гарт авах дуртай, маш санаачлагатай нэгэнтэй учрах магадлал өндөртэй байх нь. Сарын эхний хагаст ажлын талбар, карьер, нийгмийн байр сууринд сайнгүй байх болно. Санхүүгийн нөхцөл байдал шийдвэр гаргалтад ихээхэн нөлөөлнө . Энэ сард урьд саруудынхаас илүүтэй бусад хүмүүстэй багаар хамтран ажиллаж томоохон төсөл, ажлын нэгэн хэсэг болох болно. Тийм ч учраас ажил дээрээ ямарваа нэгэн шийдвэр гаргахдаа хэдийгээр чамд таалагддагүүй нэгэн байсан ч хамаагүй чамаас илүү туршлагатай өөр бусад хамтран ажиллагсдынхаа санаа бодлыг сонсохыг хичээх хэрэгтэй шүү. Ажил хайж байгаа хумхынхан маань олон ажиллагсадтай томоохон групп, компанид ажлын товч намтараа илгээгээд үзэхэд гэмгүй. Мөнгөний тухайд гэвэл хуучин өр төлбөрүүд чинь энэ сард нэхэгдэх магадлалтай тул хэрэггүй зүйлсэд мөнгөө зарцуулахгүй байхыг хичээгээрэй. Гэнэтийн өндөр дүнтэй аялал, орлогоос чинь давсан өндөр үнийн дүнтэй эд зүйлсэд энэ сардаа үгүй гэж хэлэхийг зөвлөж байна. Ангараг гарагийн нөлөөн дор энэ сарын 11-нээс хойшоо Хумхынхны эрүүл мэнд маш сайн байх ба маш их энерги эрч хүчээр дүүрэн байх бололтой. Гэхдээ сарын сүүл хавьцаа эрүүл мэнддээ анхаарал хандуулахад гэмгүй. Хууч өвчин энэ үеэр сэдрэх магадлалтай ба огт төсөөлөөгүй эрүүл мэндийн асуудалтай ч нүүр тулгарч магадгүй нь. Сарын дунд үед төлөвлөсөн аялалын үеэр гэмтэж, бэртэх магадлалтай байгаа тул тун болгоомжтой мөн байхыг захья.

Загас

Энэ сарын туршид Загасныхан хайр дурлалын хамтрагчтайгаа илүү сайн ойлголцож, ямар нэгэн маргаан үл ойлголцолгүйгээр тун тайван байдалтайгаар энэ сарыг дуусгах төлөвтэй байна. Удаан хугацааны туршид хоорондоо зөрчилтэй амьдарсан хосууд маань эвлэрэн, харилцаагаа дахин сэргээхэд Буд гараг туслах болно. Ганц биечүүдийн хайр дурлалын амьдрал эерэг зүйлсээр дүүрэн байх бөгөөд дөнгөж танилцсан хүнтэйгээ илүү гүнзгий харилцаа үүсгэх төлөвтэй байна. Гэхдээ гэнэн итгэмтгий зангаасаа болж таагүй харилцаатай учран, санхүү болон сэтгэл санаагаараа хохирох магадлал мөн байгаа тул шинэ харилцаа үүсгэх үедээ тун болгоомжтой байгаарай. Мөн гэр бүлийн зүгээс ирэх дарамт шахалт, үүрэг хариуцлагаас үүдэн сэтгэлийн дарамтанд орж мөн магадгүй байхыг сануулж байна. Түүнчлэн хостойгоо үүсгэсэн харилцаандаа харилцаандаа илүү шударга, тэвчээртэй байхгүй бол сарын эхэнд босгосон таатай харилцаагаа нураах аюултайг мөн сануулъя. Мөнгө санхүүгийн тухайд бүх зүйлс тийм ч муу байхгүй хэдий ч сарын эхний хагаст бусдаас болон өөрөөсөө хэтэрхий ихийг хүссэний улмас мөнгөтэй холбоотой асуудлууд тулгарч магадгүй. Эрхэлж байгаа бизнес болон ажлууд чинь чиний төсөөлж байснаас доогуур орлогыг чамд өгч магадгүй. Бархасвадь гарагийн нөлөөгөөр гайхалтай амжилтыг ажил дээрээ гаргах өндөр магадлалтай ч хамтран ажиллагсдадаа хий хоосон, бүтэхгүй амлалт өгч алдаа гаргахаас болгоомжлох хэрэгтэй. Сайн мэдээ гэвэл, чамайг хамтран ажиллагсад чинь энэ сард тал бүрээс чинь маш сайн дэмжих тул чи ажил хэрэгтээ үнэнч шударга, хууль ёсны дагуу, ёс суртахуунтай хандах ёстойгоо битгий мартаарай. Тэвчээргүй зан гаргаж ойр дотны нэгнээ үл тоомсорлож, захиргаадсан үг болон үйлдэлийг гаргахгүй байхыг хичээ. Энэ зан чинь хялбархан байдлаар шийдэж болох байсан асуудлыг улам хэцүү, ярвигтай болгох болно. Бусдын санаа бодлыг үл ойшоон өөрийнхөөрөө зүтгэх нь тийм ч сайн үр дүнг авчрахгүй болохыг мөн санаж явахад илүүдэхгүй. Энэ сарын эрүүл мэндийн байдал тун сайн байх бөгөөд сэтгэл санааны хувьд тун хүчирхэг байх болно. Гэсэн хэдий ч стресттсэн үедээ сэтгэл санаагаа аль болох тайван байлгахыг хичээгээрэй. Сарын дундаас хойш цахилгаан хэрэгсэлтэй холбоотой санамсаргүй осолд өртөх магадлал чинь өсөх тул ажлын байр болон гэртээ байгаа цахилгаан хэрэгслүүдийн аюулгүй ажиллагааг сайн шалгах хэрэгтэй.

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …