УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн нэрэмжит ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР гурав дахь жилдээ зарлагдлаа

2018-2019 оны хичээлийн жилийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Эргэх Холбоо” ТББ, “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран тойргийнхоо оюутан залуучуудын дунд 3 дахь жилдээ тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна.

Тус тэтгэлэгт хөтөлбөр нь сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй боловч санхүүгийн бэрхшээлийн улмаас суралцахад хүндрэлтэй байгаа орон нутгийн оюутнуудыг урамшуулах, тэдний сурах хүсэл тэмүүллийг дэмжих зорилготой юм.

Энэ хичээлийн жилийн нээлтийг тохиолдуулан “Оюунлаг Хэнтий-2018” оюутны өдөрлөгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ санаачлан зохион байгуулж, тойргийн 500 гаруй оюутан залуучуудтай уулзлаа. Тус өдөрлөгөөр тэтгэлэгт хөтөлбөрийн журмыг танилцуулсан бөгөөд энэ жилийн хувьд 41 дүгээр тойргийн нийт оюутан залуусаас 2 үе шаттай шалгаруулалтад тэнцсэн шилдэг 27 оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр болсноо танилцуулжээ.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд тус тэтгэлэгт хөтөлбөрийг нийт 27 оюутанд олгоод байгаа юм.

2018 – 2019 оны хичээлийн жилийн ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЖУРАМ:


Өргөдлийн маягт бөглөх: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdV1aSmT5mam-qM26B5cNRXYF7cHs-wnqnWuh8aqWHAJDMK6A/viewform

Та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 7014-7222, 9956-0000 (Эргэх холбоо ТББ) утсаар холбогдоно уу!!!

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …