Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, тэргүүн хатагтай Ким Жүн-Сок болон албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр өглөө Хойд Солонгосын нийслэл Пхеньянд хүрэлцэн очжээ. Тэднийг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон тэргүүн хатагтай Ри Сол Жу нар Пхеньян дахь Sunan International Airport нисэх буудалд угтан авсан байна.
Энэ уулзалт хоёр улсын удирдагчдын албан ёсны гурав дахь уулзалт юм. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард талууд Солонгосын хилийн зэвсэггүй бүст уулзсан юм.
Хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар Хойд Солонгосын цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явц, Солонгосын хойг дахь энх тайван, эвлэрлийн гэрээний хэрэгжилтийг хэлэлцэхээс гадна хоёр орны ирээдүйн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа наймаа гэх мэт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэнэ гэж албаныхан мэдэгдээд байна.