Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн уран зургийн үзэсгэлэн Токиогийн “Ничидо” төв галерейд нээлтээ хийлээ. Тус галерейд Харүмафүжи Д.Бямбадоржийн зурсан 20 гаруй бүтээл үзэгчдийн хүртээл болж байна. Энэ нь түүний хоёр дахь үзэсгэлэн юм.
Тэрээр 2015 оны 12-р сарын 23-нд Монголынхоо нэрийг тив дэлхийд гаргаад амжсан зураач С.Заяасайхантай хамтран “Two world” буюу “Хоёр ертөнц” нэртэй уран зургийн үзэсгэлэнгээ “Гинза” галерейд дэлгэж байсан билээ.
Зураач С. Заяасайхантай хамтран гаргасан “Хоёр ертөнц” үзэсгэлэнгийн бүтээлүүд