2019 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлалаа.
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчдын материалыг 2018 оны аравдугаар сарын 01-05-нд Элчин сайдын яамны байранд хүлээн авна.
Нийт гурван оюутан сонгон шалгаруулах бөгөөд Монгол Улсын харьяат иргэн, 2019.3.1-ний байдлаар ахлах сургууль төгссөн байх /бакалаврын зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй/, 25 нас хүрээгүй байх /1994.3.1-нээс хойш төрсөн иргэн байх шаардлагатай.
Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 976-7007-1020 дугаараас авах боломжтой.