С.Амарсайхан: Төрийн албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашигладаг байдлыг цэгцлэнэ

Төрийн ордонд өнөөдөр эхэлсэн Төрийн удирдах албан хаагчдын зөвлөгөөний үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар  2019 оны нэгдүгээр сарын 01-нээс Төрийн албаны бүх машинд “Төрийн албаны машин” гэсэн тэмдэглэгээ, наалт наана. Утасны дугаар тавина. Төрийн албаны машин албаны бус ажлаар зорчиж байвал мэдэгдэх утсыг ажиллуулж ард түмний хяналтыг илүү нээлттэй болгоно. Сахилга хариуцлагыг төрийн албанаас эхлүүлж, ёсзүйн соёл жишиг тогтооно хэмээн мэдэгдсэн тухай мэдээлэл өнөөдөр хэвлэлээр гарсан.

Тэгвэл өнөөдрөөс хоёр хоногийн өмнө буюу 2018 оны 09 сарын 19-ны өдөр  Нийслэлийн төр захиргааны байрны А танхимд  хуралдсан  Нийслэлийн Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаан дээр НИТХ-ын дарга С.Амарсайхан төрийн байгууллагын албан хаагчид хувийн хэрэглээнд автомашинаа хэрэглэдэг, хүүхдээ зөөлгөдөг байдлыг таслан зогсоохын тулд төрийн албаны автомашины дугаарын өнгийг солих, бүртгэлийг  гаргах үүргийг Нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагуудад өгсөн байна.

Тэрбээр хэлэхдээ “Төрийн албыг төмөр хүлэгийн бааз болгохгүй. Нэг дарга нэг машин унадаг. Өглөө, орой сургууль цэцэрлэгийн гадаа хүүхэд сахиад зогсдог, өдөр нь авах гээд явж байна гээд бензин тосны зарлага гаргадаг, Орой баар ресторан элдэв янзын газрын үүдэнд хүлээдэг асуудлыг шат дараатайгаар цэгцлэнэ. Үүний эхлэл тавигдаж байгаа гэж ойлго. Нийтийн тээврийн газар холбогдох албан тушаалтнууд, Замын цагдаа, цаашлаад Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр бүртгэлтэй Төрийн захиргааны байгууллагуудын автомашины тоог бодитой гаргах, дугаарынх нь өнгийг солих ажлыг судлаж хэрэгжүүлнэ. Одоо хувь хувьсгалын бүгд цагаан дугаартай байгаа. Төрийн албаны машин гэдгийг иргэн таньдаг болгохын  тулд улсын дугаарын өнгийг өөрчилж, албан хаагчид зөвхөн ажлын цагаар алба гүйцэтгэх нөхцөл байдлыг хангах ёстой” гэж хэлсэн байна.

Сонирхолтой нь НИТХ-ын дарга С.Амарсайханы Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэхээр нэгэнт санаачилж эхлүүлсэн  ажлыг   ЗГХЭГ-ын дарга  Г.Занданшатар  санаачилсан мэтээр “попорч” байгаа олон хүнд талагдахгүй байгаа бололтой.

 А.Тамир

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …