“Хувь тавлангийн ээдрээ” ТВ-ийн олон ангит киноны голын дүр Алтангэрэлийн эгч Алтанцэцэгийн дүрд тоглосон жүжигчин В.Гэрэлцэцэгийн фото зургийг хүргэж байна. Тэрээр 1996 онд “Гашуун хайрын орчил” кинонд анхны дүрээ бүтээж урлагийн гараагаа эхлэсэн бол 2002 онд монголын анхны олон ангит кино “Мөрөөдлийн хөлөг онгоц”-ын Уянгаагийн дүрд, 2006 онд Курдийн хамтарсан “Fatima” гэх сериалд сувилагчийн дүрд тоглосон байна.
В.Гэрэлцэцэг нь Швед улсад 9 жил ажиллаж амьдарч байгаад 2011 онд эх орондоо ирсэн даруйдаа “Амьдралд тавтай морил” олон ангит киноны Сонинцэцэг, “Цэлмэг тэнгэр” кинод өрх толгойлсон эмэгтаэй, “Ээжийн дайсан” киноны сувилагчийн туслах дүрийг тус тус бүтээж Монголын кино урлагт одоо нэгэнт танигдаад байгаа жүжигчин юм. Дашрамд сонирхуулахад В.Гэрэлцэцэг 2001 онд Оюутан дэд миссийн өргөмжлөл хүртэж байсан ажээ.
Тэрээр залуу насандаа нүцгэн зургаа авахуулж байсандаа одоо хүртэл харамсаж явдаг гэнэ. Эдүгээ MNC телевизийн мэдээний хөтлөгчөөр ажиллаж байна.