Монголын анхны “Оскар”-ыг Б.Март хүртлээ

Оскарын Оюутны Академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр болоо. Тус наадмын  “Олон улсын баримтат кино” төрөлд “Нүүдлийн эмч” баримтат киногоороо А.Түвшин, Б.Март нар алтан медалийн эзэд болж, Монгол Улсын нэрийг анх удаа кино Академийн түүхэнд мөнхөллөө.

Б.Март“ 45 настайдаа шагнал хүртэж байгаадааихэд бэлгэшээж байна. Хүүхэд байхаасаа л говийн гайхамшигт тэр байгаль, хүн зоныхоо уламжлал, ёс заншлыг дэлхий дахинаа хүргэх юмсан хэмээн дотроо шатаж явдаг байлаа” хэмээн Академийн шагнал гардуулах ёслолын тайзнаас сэтгэгдлээ хуваалцсан байна.

“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат киноны найруулагчаар Их Британийн Хертфордшир их сургуулийг Кино телевизийн урлагаар магистрын зэрэг хамгаалж төгссөн найруулагч Бирагийн Март ажиллаж, зураглаачаар Б.Лхагвадорж, Б.Санжид, дууны оператороор Н.Бямбацогт нар ажиллаж эвлүүлэг, дуу оруулалтыг Английн киноны мэргэжлийн хүмүүс гүйцэтгэсэн аж.

Дундговь аймгийн Өндөр шил сумын ЭМТ-ийн дарга, их эмч Д.Эрдэнэчулууны тухай өгүүлэх “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино нь монгол эмчийнхээ ур чадварыг, нүүдэлчдийнхээ ахуй соёлыг харуулсан бүтээл юм.

Тус бүтээл нь  Холливүүд болон Хюстоны олон улсын кино наадамд түрүүлж мөн Каннын кино наадмын дэлгэцнээ гарсан билээ.

 

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …