Өнөөдрөөс төр захиргааны байгууллагуудын ажил 09.00 цагт эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын захирамжаар нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил өнөөдрөөс 09.00 цагт эхэлж байна.Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах зорилгоор  гаргасан уг захирамжийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг /хороо/-ийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газрууд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд мөрдөх юм. Энэхүү захирамжийг ирэх оны  дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл мөрдөнө.

 

 

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …