1880-аад оны Монголчуудын тухай гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

4 Үндэсний түүхийн музейд “Монголыг эргэн тольдохуй” нэртэй 1880-аад оны үеийн Монголчуудын тухай өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн нээгдээд байна.

Энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэн гарах тус үзэсгэлэнд ОХУ-ын гэрэл зурагчин Н.А.Чарушины авсан 1880-аад оны Өргөө, Хиагт, Маймаа хотын дүр төрх, монголчуудын антропологийн онцлог, ахуй амьдрал, ёс заншлийг харуулсан гэрэл зургууд багтсан байгаа ажээ.

Эл үзэсгэлэнг Үндэсний түүхийн музей, Б.А.Орбучевийн нэрэмжит Хиагтын орон нутаг судлах музейтэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …