Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг өнөөдөр нөхөд нь сүүлчийн замд нь үдлээ. Тэрбээр 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөж аравдугаар сарын 16-ны өдөр алтан амиа алдсан юм.
Талийгаач Д. Батсайхантай салах ёс гүйцэтгэх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлсэн юм. Тэрбээр энэ үеэр талийгаачийн ар гэрт нь орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсноо хэлсэн байна.