Шүүгч Г. Ариунбаатар “Алтан баззер” илбэчин С.Билэгт бэлэглэв

“Монгол HD” телевизийн бүтээл “Авьяаслаг монголчууд” шоу гурав дахь жилдээ үзэгчдэд хүрч байгаа билээ. Шоуны тав дахь дугаарт өчигдөр /2018.10.21/ үзэгчдийн хүртээл боллоо.

Өчигдрийн дугаарт дөрөв дахь “Алтан баззер”-ын эзнээр 2994 дугаартай илбэчин С.Билэгт шалгарсан юм. Түүний илбийн үзүүлбэрт шүүгч Г.Ариунбаатар алтан баззер дарсан юм. С.Билэгт “Авьяаслаг монголчууд” шоуны түүхэнд анх удаа илбийн үзүүлбэрээр алтан баззер авсан анхны оролцогч болсон юм.

 

Түүнийг үзэгчид хүмүүст баяр баясал бэлэглэх гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөн, Улаанбаатар хотын гудмаар явж, таарсан хүн бүртээ өөрийн илбээ үзүүлдгээс нь гадна “Илбэ намайг сонгосон” нэвтрүүлгээр нь андахгүй.


Санал болгох мэдээ

Б.Ууганбаяр:Эр хүн цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, худал хэлдэггүй байх ёстой

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой өнөөдөр /2025.03.18/ …