Сүр дуулиантайхан саатуулагдаж байсан “Монголросцветмет”ийн захирал До.Ганболдын хэрэг юу болов. Түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард улсад 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр АТГ-аас саатуулж байсан. Тодруулбал, төмрийн хүдэр нийлүүлэх гэрээнүүдэд 1 тонн төмрийн хүдрийн үнийг илтэд багаар тогтоон гэрээ байгуулсны улмаас “Монголросцветмет” ХХК-д 546,4 мянган тонн төмрийн хүдэрт хамаарах нийт 2 сая гаруй ам.доллар буюу 4,5 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулж бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх хэргийг шалгаж байгаа юм.
Харин өнгөрсөн есдүгээр сард түүний хэргийг АТГ-аас шалгаж дуусан прокурорын байгууллагад шилжүүлсэн. Прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.
Хариуцсан ажилдаа хайнга хандаж, алдагдалд оруулна. Улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр цагдаа шүүхийн хаалга татна. Энэ мэт хариуцлагагүй ажиллаж буй нөхдүүдэд яагаад өдий хүртэл хариуцлагагүй тооцохгүй байгаа нь хачирхалтай байна. Түүнийг АТГ-ын үүд сахиж суух зуур “Монголросцветмет” алдагдалтай ажиллаж эхэлснийг эх сурвалжууд мэдээлж байна. Гэтэл түүнд холбогдох хэргийг бүтэн жил өнгөрчихөөд байхад одоо хүртэл эцэслэн шийдээгүй байна. Түүнийг хууль шүүхийн хаалга татаж явах зуур алдагдалтай ажиллаж байгаа “Монголросцветмет”-ийн асуудалд хэн хариуцлага хүлээх вэ гээд олон асуудал ар араасаа хариулт нэхэж байна.
УИХ-ын дэд дарга байсан До.Ганболдын тухайд улстөрөөс явсан юм шиг мөртлөө үнэн хэрэгтээ үргэлж улстөрийн дэмжлэгтэй ажил алба хашиж өдийг хүрсэн нэгэн гэдэг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу