МУГТ О. Насанбурмаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдын 60 дахь медаль, 21 дэх мөнгөн медалийг ийнхүү эх орондоо авчирлаа. Мөн ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны бөх болж байна.

Арав дахь ДАШТ-дээ зодоглосон тэрбээр Будапештийн дэвжээнд 1/8 шигшээд эзэн орны Николета Шмолкаг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд 23 хүртэлх насны Европын хошой аварга Туркийн Бусе Тосуныг 7:6-гаар, хагас шигшээд энэ жилийн цэргийн ДАШТ, Красноярскийн “Алтан Гранпри”, “China Open” ОУТ-д аваргалсан БНХАУ-ын Ван Жюанийг цэвэр, алтан медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга Канадын Жюстина Ди Стасиод 2:4-өөр ялагдав.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …