Шатахууны үнийг эсэргүүцэж жолооч нар жагслаа

 

АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны гишүүн Б.Цэгмид, “Үнэн худлын дэнс” нэвтрүүлгийн хөтлөгч О.Мөнхжаргал нарын санаачилгаар шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэж 300 гаруй жолооч нар өнөөдөр өглөөний 07:00 цагаас эхэлж дуут дохиогоо хангинуулан Төрийн ордон, Сүхбаатарын талбайг тойрон эсэргүүцлээ илэрхийллээ.

Жагсаалд оролцогчид автомашин дээрээ “Шатахууны үнийг 1500 төгрөгт тогтоон барь”, “Ард түмний ядуурал – Бензины үнэ нэмэгдсээр”, “Бензиний үнэ нэмж ард түмнээ басамжлахаа зогсоо”,гэх мэт уриа лоозон байрлуулан оролцлоо. Жагсаал өнөөдрөөс эхлэн энэ сарын 10-ны өдөр хүртэл өглөөний 8 цагаас 11 цаг хүртэл үргэлжлэх аж.

Иргэн Б.Цэгмидийн жагсаал цуглаан зохион байгуулахаар өгсөн хүсэлтийг Сүхбаатар дүүргийн засаг дарга хүлээн авч “жагсаал цуглаан хийх тухай хуулийг даган мөрдөж, нийтийн хэв журам зөрчих, эмх замбараагүй байдал бий болгох, нийтийн эд хөрөнгөд хохирол учруулах, төрийн байгууллагад дарамт шахалт үзүүлэх, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцох, анх зохион байгуулсан жагсаалын зорилго өөрчлөгдөж дээр дурдсан агуулга шинжтэй болбол жагсаал цуглааныг зогсоох”-ыг анхааруулжээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …