Б.Батзориг:Ерөнхий сайд, хүнс, хөдөө аж ахуйн салбарынхнаас уучлалт хүсч байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас Б.Батзоригийг чөлөөлөх тухай” тогтоолын төслийн хэлэлцээд, гишүүдийн 76 хувь нь сайдын ажлаас чөлөөлөхийг дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Батзориг “Миний бие ХХААХҮ-ийн сайдаар ажиллах хугацаандаа салбараа хөгжүүлэх, ард иргэдээ орлоготой, ажилтай байлгах зорилт тавин ажилласан. Энэ зорилтоо биелүүлэх чиглэлд хамтран ажилласан яамны болон салбарынхаа хамт олондоо баярлалаа. Ингээд Ерөнхий сайд болон хүнс, хөдөө аж ахуйн салбарынхнаас уучлалт хүсч байна” гэлээ.

Харин маргааш буюу энэ сарын 07-нд Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагыг саналыг чуулган болон холбогдох байнгын хороодоор хэлэлцэх юм.

 

 

 

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …