УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ тусгай сангуудын мэдээллийг ил болгох хүсэлт хүргүүлжээ 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 6-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт тусгай сангуудын мэдээллийг ил болгох хүсэлт хүргүүлжээ.

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын дэргэд нийт 27 сан үйл ажиллагаа явуулдаг.  УИХ-аас 2019 оны төсвийг батлахдаа  тус 27 сангийн 22 сангаар нийт гурван их наяд 646.2 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэхээр тусгасан. Энэ нь улсын төсвийн зарлагын 31 хувийг эзэлж байгаа юм.

Тэрбээр энэхүү мэдээллийг хүсэхдээ Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд хэдэн оноос анх хөрөнгө төвлөрүүлж зээл олгож эхэлсэн, олгосон нийт зээлийн хэмжээ, эргэн төлөлт, төлөгдөөгүй зээлийн талаарх мэдээллийг хүсчээ. Мөн  УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийн зээлийн мэдээллийг хүссэн байна.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …