Сирийн дайныг сурвалжилсан сэтгүүлч Х.Уламбаярыг ажлаас нь халсан уу

1185022_584202241647660_1485922594_n(1)Eagle news” телевизийн олон улсын тоймч Х.Уламбаяр, зураглаач А.Билгүүн нар Сирийн дайныг сурвалжилж, дайны талаарх мэдээллийг халуун цэгээс нь хүргэж байсан билээ. Харин тэдний бэлтгэсэн, мэдээ мэдээлэл цахим сүлжээгээр цацагдсанаасаа хойш сайн, муу янз бүрийн шүүмжлэл дагуулсан юм. Тухайлбал, дайны бүс рүү зөвшөөрөлгүй болон хамгаалалтгүй нэвтэрсэн, гадаадын нэртэй зурагчны зургийг зөвшөөрөлгүй авч хэрэглэсэн, дайны бүс рүү нэвтрээгүй, худал мэдээлэл цацаж байна гэх шүүмжлэлүүд нэлээдгүй гарч байсан.

Тэднийг эх орондоо ирээд сонирхолтой олон сурвалжлага, нэвтрүүлэг хүргэх байх гэж хүлээж байсан хүмүүс ч бий. Залуус эх орондоо ирээд хэд хоножээ. Гэвч тэдний бэлтгэсэн мэдээ, мэдээлэл, сурвалжлага гарсангүй. Түүнчлэн сэтгүүлч Х.Уламбаярын фэйсбүүк хуудас хаагдаад олон хонож байгаа юм. Уг нь Сирид ажиллаж байхдаа тэрээр фэйсбүүкээрээ дамжуулан болж байгаа үйл явдлыг олонд хүргэдэг байсан. Гэтэл юунаас болж фэйсбүүкээ хаасан нь хүмүүсийг гайхшрууллаа. Мөн Сири улсаас ирэхэд түүнийг ажлаас нь халсан гэх мэдээлэл ч цацагдаад байсан юм.

Учир нь тэднийг ажлаа шалтгаангүйгээр тасалсан, байгууллагын техник хэрэгсэл зөвшөөрөлгүй авч явсан, бусдаас авлига авахыг завдсан зэрэг шалтгаанаар ажлаас нь халах шийдвэр гарсаныг эх сурвалж мэдээллээ.

Энэ талаараа ч сэтгүүлч Х.Уламбаяр хэлэхдээ “Одоогоор Сири улсаас бэлтгэсэн сурвалжлагуудаа нэгтгэн хэд, хэдэн телевизэд санал тавиад байгаа” гэжээ. Ийн санал тавьж байхыг бодоход тэдний ажлаасаа халагдсан нь үнэний ортой байж магадгүй гэсэн таамаг байгаа юм. Ямартай ч тэрээр “Дэлгэрэнгүй сурвалжлага хүргэнэ гэж амласан ёсоор нэвтрүүлгээ хүргэх болно. Хангалттай бичлэг, зураг байгаа” хэмээн мэдэгдсэн. Мөн хүнд нөхцөлд ажиллаад ирэхэд Монголд угтсан нөхцөл байдал таагүй байсныг ч нуугаагүй байна.

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. …