“Бүгд хамтдаа” сурталчилгааны жагсаалд 80 гаруй хүн хамрагдлаа

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бүгд хамтдаа”  сурталчилгааны жагсаалыг зохион байгууллаа.

Арга хэмжээнд дүүргийн гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийнхэн, Улаанбаатар Эрдэм их сургууль, Соёл урлагийн их сургуулийн оюутнууд зэрэг  80 гаруй хүн оролцож, ард иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох жагсаалд нэгдсэн юм.

Энэхүү сурталчилгааны жагсаалыг Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгууллаа гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Авлигын эсрэг сургалтад 1372 албан тушаалтныг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 4 дүгээр сарын 6-10-ны …