Виферон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэх нь үр дүнгүй

Эрүүл мэндийн яамнаас ОХУ-аас импортоор орж ирдэг “Виферон” лааг лааг эмчилгээнд хэрэглэж болох эсэх талаар албан ёсны мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар“Эмчилгээний үр дүн нь батлагдаагүй, олон улсад бүрэн судлагдаагүй лааг хавтгайруулан хэрэглэж, үүнээс гадна ЭМД-ийн сангаас багагүй хэмжээний хөрөнгийг тус эмийн үнийн хөнгөлөлтөд зарцуулж ирсэн байна”гэлээ.

Мөн ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийн хэлснээр “Виферон лааг хэрэглэсэн хүүхдийн дархлаа 2-3 жилийн дараа байхгүй болно” гээд шууд хэлж болохгүй бөгөөд энэ лааг хэрэглэснээр ямар хор уршиг гардгийг судалж байна гэсэн тайлбар өглөө.

Вифероныг эмчилгээний үр дүнгүй гэдгийг энэ оны гуравдугаар сард илрүүлсэн байна. Улсын эмнэлгийн эмийн хангамж хүртээмжийг нэмэх судалгааны үеэр Азийн хөгжлийн банкны багаас хийсэн судалгаагаар Вифероныг Томуу, томуу төст өвчний үеэр хэрэглэх нь үр дүнгүй хэмээн ЭМЯ-нд илүүлсэн тайландаа зөвлөсөн байжээ.

Үүнээс үүдэн эмч, мэргэжилтнүүд судалгаа хийсэн бөгөөд ДЭМБ-аас томуу, томуу төст өвчний үед тус эм бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөөгүй болохыг судалж мэдсэн байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …