“Авьяаслаг Монголчууд-3” шоуны финальд өрсөлдөх эхний хоёр оролцогч тодров

“Авьяаслаг Монголчууд-3” шоуны шилдэг 32 оролцогчийн эхний долоон оролцогч өчигдөр /2018.11.18/ өөрсдийн бэлтгэсэн үзүүлбэрээ үзүүллээ.
Тодруулбал, Илбэчин С.Билэгт, Хөгжмийн багш Д.Бердибек, Оюун ухааны спортоор хичээллэгч С.Марал, Royal Beat Crew хамтлаг, Элэглэгч Б.Буяндэлгэр, Өсөх-Ирээдүй хамтлаг, дуучин болох мөрөөдөлтэй залуу Ө. Болдбаатар нар үзүүлбэрээ үзүүлсэн юм.

Үзэгчдийн саналаар Илбэчин С.Билэгт, Хөгжмийн багш Д.Бердибек, оюун ухааны спортоор хичээллэгч С.Марал нар шилдэг гуравт шалгарсан. Харин үзэгчдээс хамгийн өндөр саналыг илбэчин С.Билэгт авч, финалын шатанд шууд оролцох эрхтэй болсон бол үлдсэн хоёр оролцогчоос шүүгчдийн саналаар нэг оролцогч цааш явах ёстой байв.

Хоёр оролцогчоос шүүгч П.Анужин, С.Ундармаа нар хөгжмийн багш Д.Бердибекид саналаа өгсөн бол шүүгч Г.Ариунбаатар болон Рокит Бэй нар “Энэ бол тархи, зүрх хоёрын тулаан болж байна. Тархи ялах уу, зүрх ялах уу гэдгийг сонгох гэж байна. Хоёулаа чухал ч гэлээ би энэ удаад тархийг сонголоо” гэж хэлээд, оюун ухааны спортоор хичээллэдэг С.Маралд саналаа өгснөөр шүүгчдийн санал тэнцсэн. Ингээд нэвтрүүлгийн дүрмийн дагуу үзэгчийн саналыг харгалзаж, хамгийн өндөр санал авсан нэг оролцогчоор хөгжмийн багш Д.Бердибек тодорсон юм.

Ийнхүү Илбэчин С.Билэгт, Хөгжмийн багш Д.Бердибек финальд өрсөлдөх эхний хоёр оролцогчоор тодорлоо.

 





 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …