“Аз жаргалын хэлтэрхий” олон ангит киноны Жансу Гюрпынарын дүрд тоглосон Tуркийн жүжигчин Лейла Танлар 1997 оны 12-р сарын 13 нд Туркийн Стамбул хотод төржээ. 21 настай жүжигчин Лейла Танлар бага наснаасаа жүжигчин болох хүсэлтэй байжээ.
Лейла Танлар “Аз жаргалын хэлтэрхий”киноны талаар “Би Хазалын дүрд тоглохыг хүссэн ч намайг тоглуулаагүй. Киноны найруулагч намайг Жансугийн дүрийг гаргаж чадна, чи л Жансугийн дүрд тохирно гэж тоглуулсан” гэж ярьжээ. Тэрбээр тус кинонд хамтарч тоглосон Хазал, Озан нартай найзууд аж.