С.Шойгу Монгол Улсад танк, зэвсэг өгөөгүй

Улсын их хурлын дэд дарга Л.Энх-Амгалан УИХ-ын 2018 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдааны үеэр “ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монгол Улсад айлчлахдаа танк, зэвсэг өгсөн байна. Энэ танк, зэвсгээр яах гэж байгаа юм” гэсэн үгийг хэлсэн.

Энэ асуудлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас УИХ-ын дарга М.Энхболдод тайлбар хүргүүлжээ.

Тус тайлбарт дурдсанаар “Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу нь Монгол Улсад албан ёсоор айлчлахдаа байлдааны техник зэвсэглэл өгөөгүй болохыг мэдэгдэж байна. Айлчлалын хүрээнд нисэх онгоц, нисдэг тэрэгний газрын үйлчилгээний зориулалттай тусгай тоноглолтой автотехникийг хүлээлгэн өгсөн болно” гэжээ.

Мөн УИХ-ын дэд даргын хэлсэн үг хоёр улсын Батлан хамгаалах салбарын цаашдын хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул УИХ-ын чуулганы хуралдаан дээр залруулга хийхийг хүссэн байна.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …