“Гоёл 2019” наадамд 80 орчим загвар өмсөгч оролцоно

“Гоёл 2019” наадмын  Загварын 7 хоног эхэллээ. Энэ жилийн наадамд 80 орчим загвар өмсөгч оролцож, дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилуулна.

“Гоёл 2019” наадамд топ модель Т.Туяамаа, О.Уянга, Э.Сэлэнгэ, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Г.Уранцэцэг, Ч.Ундрах нар оролцох юм.Сүүлийн шатны шалгаруулалт 11 дүгээр сарын 30-нд 18:00 цагаас Соёлын Төв Өргөөнд явагдана.

Энэ үеэр загвар зохион бүтээгчид 2019 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилдэг бүтээлүүдээ танилцуулж, ур чадвараараа өрсөлдөнө.

Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг Гоёл наадам 31 дэх жилтэйгээ золгож байна.Өнгөрсөн жил топ моделиор загвар өмсөгч Туяацэцэгийн Халиунаа тодорч байсан юм.

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …