БЗД-ийн “Насан урт” өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо

НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч П.Төмөрхуяг нарын санаачлагаар Баянзүрх дүүргийн 16-р хорооны “Насан урт” өрхийн эрүүл мэндийн төвд биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авах боломжтой иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Ингэснээр биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг анхны өрхийн эрүүл мэндийн төв болж байгаа юм.

Уг тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар цусны ерөнхий шинжилгээний хариуг 23 үзүүлэлтээр нэг минутын дотор гаргах боломжтой болж байгаа аж. Мөн биохимийн автомат анализатор нь хамгийн сүүлийн үеийн LED технологийг нэвтрүүлсэн элэг, цөс, нойр булчирхай, зүрх судас, бөөр зэрэг дотор эрхтний үйл ажилллагааг дүгнэх боломжтой юм байна.

Насан урт өрхийн эрүүл мэндийн төв нь тус хорооны 25490 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг байна. Өнөөдрөөс эхлэн иргэд биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ өгөхийн тулд заавал хоёр дахь шатлалын буюу дүүргийн эмнэлэг рүү явах шаардлагагүй, өрхийн эрүүл мэндийн төвдөө өгөх боломжтой болж байгаа юм.

НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар “БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч П.Төмөрхуяг, Япон, Монголын “Аз жаргал” нийгэмлэгтэй хамтран 40 гаруй сая төгрөгийн үнэ бүхий энэхүү тоног төхөөрөмжийг өнөөдөр 16-р хорооны ӨЭМТ-д гардуулан өглөө.

 

 

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …