“Алтан тайзны эзэд- Бид мартахгүй” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо

Монголын театрын урлагийн хөгжилд өөрийн авъяас билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн ахмад уран бүтээлчид, театрын зүтгэлтнүүдээ мөнхжүүлэх, тэдний бүтээл туурвилын баялаг өв санг хойч үедээ уламжлан хөгжүүлэх үүднээс 2005 оноос эхлэн УДЭТеатрын хамт олон “Алтан тайзны эзэд- Бид мартахгүй”дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн билээ.

Энэ жил жил драмын театрын гавьяат жүжигчин Л.Лувсан 110 жил, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн 100 жил, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун 100 жил, Ардын жүжигчин Б.Лоовой 100 жил, Соёлын тэргүүний ажилтан Д.Байдий 100 жил, З.Цэвэгдорж 100 жил, Ардын жүжигчин А. Очирбат 90 жил , Соёлын тэргүүний ажилтан Ц.Нацагням 80 жил, С.Цэрэндорж 80 жил, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Соёлын тэргүүний ажилтан Ё.Гантөмөр, Ч.Ранаажав, О.Итгэл, Х.Нансалмаа нарын 70 насны ой тохиож байгаа юм.

Театрын уран бүтээлчид эдгээр ахмадууддаа зориулан арванхоёрдугаар сарын 5-нд 16.00 цагт “Алтан тайзны эзэд- Бид мартахгүй” үзэсгэлэнгийн нээлт, “Дэлхийн жүжигчин Г.Гомбосүрэн” баримтат киноны нээлт17.00 цагт, арванхоёрдугаар сарын 6-нд 19.00 цагт “Бид мартахгүй-Алтан тайзны эзэд” хүндэтгэлийн тоглолт, арван хоёрдугаар сарын 8-нд 13.00 цагт “Ахмад үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал, 18.00 цагт “Би эндээс явахгүй” жүжиг зэрэг арга хэмжээг тус тус зохион байгууллаа.

 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …