Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд эмэгтэйг зодсон нь тогтоогдвол эргүүлэн татна

Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд яамныхаа үүдэнд хүүхдээ эмчлүүлэхээр Энэтхэгт ирээд буй эмэгтэйг зодсон тухай мэдээлэл фэйсбүүкт  түгээд байна.

Элчин сайдад зодуулсан гэх эмэгтэй нь нөхөр “Бид хоёр энд ирээд дөрвөн сар болж байна. Хүүхдээ эмчлүүлээд эх орон руугаа буцах гэсэн чинь баахан асуудал тулгараад, үнэхээр аргагүйдсэн. Би охиноо сахиж үлдээд эхнэрээ нааш нь явуулсан чинь Ганболд гарч ирээд эхнэрийн маань цээж ходоод саван тус газар руу нь өшиглөсөн байна. Бид яах ёстой вэ?” хэмээн ярьжээ.


Тус хэрэгтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар твитертээ “Элчин сайдаас тайлбар аваад байна. Холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг даруй байгуулж, асуудлыг нь шалгана. Үнэн гэдэг нь тогтоогдвол Элчин сайдыг татаад зогсохгүй, хүний эрхэнд халдсан хэргээр цагдаагийн байгууллага ч шалгах шаардлага гарна” гэж бичжээ.

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …