БНСУ болон БНАСАУ-ын шинжээчид ойн аж ахуйн салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам мэдээлсэн байна.
Өмнөд Солонгосын 10 мэргэжилтэн даваа гарагт Пхеньян хотод хүрэлцэн очсон бөгөөд тэд нарс модыг устгаж буй хортон шавжуудыг устгахад хамтран ажиллах тухай 10 дугаар сард хүрсэн тохиролцооны хүрээнд айлчилж байгаа аж. Ойн аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай зарчмын тохиролцоонд хоёр орон есдүгээр сард Пхеньянд болсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтын үеэр хүрчээ.