Жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг найман тэрбумаар цэвэр агаарт гаргах саналыг цуцаллаа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар найман тэрбум төгрөгөөр  жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт амраах асуудлыг хэлэлцэх байсан ч Засгийн газраас  дэмжихгүй гэдэг  шийдвэр гаргажээ. Тиймээс өнөөдрийн хэлэлцэх асуудлуудаас хасагдсан байна. Энэ тухай Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г. Занданшатар цахим  хуудаснаа мэдээллээ.

Энэ асуудалтай холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг” Энэ сарын 25-наас гуравдугаар сарын 15-ны хооронд тав хоногт цэвэр агаарт амраахад нийт найман тэрбум төгрөг шаардлагатайгаас нэг тэрбумыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэнийг нь Нийгмийн халамжийн сангаас гаргахаар төлөвлөж байна” гэж  өнгөрсөн Лхагва гаригт мэдэгдсэн юм.

Г.Нараа

 

 

 

 

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …