“Энх тайвны төлөөх миний мөрөөдөл” хүүхдийн гар зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

XX зууны суут сэтгэгч Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ойд зориулан Монгол улсад суугаа Энэтхэгийн Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Энэтхэгийн соёлын төв, Монголын хүүхдийн урлан бүтээх төв хамтран “Энх тайвны төлөөх миний мөрөөдөл” хүүхдийн гар зургийн үзэсгэлэн зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд боллоо.
“Энх тайвны төлөөх миний мөрөөдөл” хүүхдийн гар зургийн үзэсгэлэн нийт 840 хүүхэд бүтээлээ ирүүлснээс 13 хүүхдийн бүтээл шилдгээр шалгарч шагналаа гардан авлаа.

Санал болгох мэдээ

“Мөнгөн хазаарын чимээ“ яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо

​Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн санаачилгаар Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” …