Х.Баянмөнх:Б.Бат-Эрдэнэ бид хоёр Монгол бөхийн хөгжлийн төлөө ажиллана

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Дархан аварга Х. Баянмөнх, Б. Бат-Эрдэнэ нар Бөхийн өргөөг тойрсон маргаан шийдвэрлэгдэж  зөвшилцөлд хүрсэн талаараа мэдээлэл хийлээ.

Энэ талаар Дархан аваргаБ.Бат-Эрдэнэ“Бөхийн өргөө хаалттай байгаа. Цагдаагийн байгууллагын зүгээс олон нийтийн өмч хөрөнгөөр бүтсэн Бөхийн өргөөг тал талаас эвдэж сүйтгэхгүй байх баталгаа гаргаж өг гээд хамгаалалтдаа байлгаж байгаа. Х.Баянмөнх аварга бид хоёр  20 насны зөрүүтэй хэдий ч аав хүү шиг, ах дүү шиг барилдлагатай хүмүүс. Бид хоёр хэд хэдэн удаа уулзсаны эцэст бөхчүүдийн хамтран ажиллах түр зөвлөлийг байгуулаад байна.

Бид зөвхөн Бөхийн өргөөний үйл ажиллагаа болон бөхийн барилдаануудыг зохион байгуулах ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцоонд хүрсэн. Монгол бөхийн жудаг ёсыг хадгалж, харуулж явах нь гаргасан амжилтаас илүү гэдгийг үнэ цэнэтэй гэдэгт  бид хоёр санал нэгтэй байдаг. Шүүхийн шийдвэр аль талд гарна тэр цагт Бөхийн өргөөг холбоонд нь шилжүүлнэ” гэлээ.

Харин Дархан аварга Х.Баянмөнх“Бид хоёр бөхийн холбооны маргаанаас гадуур бурхнаас заяасан үүргийн дагуу өнөөдөр мэдээлэл хийж байна.

 Бид бөхийн холбооноос хамааралгүйгээр зэрэг зиндаагаараа бөхийн үйл хэргийг зохицуулах үүрэгтэй. Бөхчүүд зодог шуудгаа цүнхэлчихсэн, барилдах газаргүй, үзэгчид үзэх барилдаангүй ийм нөхцөл байдал үүсээд байна.

 Бид хоёр шүүхээр явж байгаа асуудал дээр хоёр өөр байр суурьтай байгаа ч бөхийн үйл хэрэг, Монгол бөхийн жудаг ёсыг сэргээх дээр нэгдсэн байр суурьтай байна. Бид цэвэр Монгол бөхийн төлөө явна. Бидний бөхчүүдийн хамтарч байгуулсан түр зөвлөл Бөхийн өргөөг нээж, хэвийн үйл ажиллагаанд нь шилжүүлнэ. Шүүхийн шийдвэр аль ч холбооны талд  гарсан ч бай тэр холбооныхон бид хоёртой зохицох ёстой. Дахин Бөхийн өргөөний хаалгыг түгжиж маргаан дэгдээхгүй.Бөхийн өргөөнд хоёр ижил өрөө тохижуулаад хоёр холбооны удирдлагуудыг хамтад нь ажиллуулна.Өнөөдөр бид хоёр гарын үсэг зурсан бичиг өгөөд Бөхийн өргөөг нээлгэнэ.Бурхнаас бид хоёрт энэ асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн. Бөхийн амьдралыг туулсан, үзсэн бид хоёр Монгол бөхийн хөгжлийн төлөө ажиллана” гэдгээ онцлон хэлэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …