Засгийн газрын өнөөдрийн /2019.01.16/ээлжит хуралдаанаар ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргажээ.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 408 мянган ахмадын тэтгэврийг ирэх сарын 01-нээс нэмэх шийдвэр гаргасан байна. Тэтгэврийн доод хэмжээ 280 мянга байсныг 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 243 мянга байсныг 270 мянга болгох шийдвэр гаргасан гэдгийг ХНХ-ны сайд С.Чинзориг хэллээ.Мөн нийгмийн халамжийн сангаас олгож буй 155 мянган төгрөгийн халамжийн тэтгэврийг 174 мянга болгожээ.
Г.Нараа