Б.Батшагай:3.3 тонн гахайн махыг устгалд оруулсан

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтан нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг худалдаа үйлчилгээний газруудад хяналт тавьж ажилласан талаар өнөөдөр /2019.01.21/ мэдээлэл хийлээ.
Тус газраас нийт 158 аж ахуй нэгж,108 худалдааны төв, зах, нийтийн хоолны газруудад шалгалт хийсэн байна. Шалгалтаар 518 зөрчил илрүүлж, 69 аж ахуй нэгж, иргэнд 42.8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Үүнд хаяг шошго нь тодорхойгүй, хугацаа нь дууссан хэвийн боов худалдаалсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Мөн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт өвчний шинж тэмдэг илэрсэн 314 гахайг устгалд оруулаад байгаа аж. хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд хяналт шалгалт хийж, гахайн түүхий мах худалдаалж байсан цэгүүдийг лацдан, 3.3 тонн махыг устгалд оруулжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай“Сар шинийн баярын үеэр иргэд худалдан авалт хийхдээ гарал үүсэл нь тодорхой, чанарын баталгаажилт дагалдах баримт бичигтэй хүнсний бүтээгдэхүүнийг сонгон авч хэрэглэхийг зөвлөе.

Мөн өнгөрсөн долоо хоногт 3.3 тонн гахайн махыг устгалд оруулсан. Мөн хиам үйлдвэрлэгч 10 аж ахуй нэгжээс 40 дээж авсан. Урьдчилсан байдлаар Мал эмнэлгийн ерөнхий газар болон Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид өгсөн мэдээллээр хиамнаас эерэг бус сөрөг үзүүлэлт гарсан гэх мэдээллийг өгсөн. Эцсийн дүгнэлт одоогоор ирүүлээгүй”гэв.

НМХГ-аас сар шинийн баяр удахгүй болох гэж байгаатай холбогдуулан иргэд худалдан авалт хийхдээ гарал үүсэл нь тодорхой, чанарын баталгаажилт, баримттай бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг зөвлөж, сэрэмжлүүллээ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …