Хятадын хүний эрхийн хуульч Ван Цюаньчжаныг төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр дөрвөн жил зургаан сар хорих ялаар шийтгэхээр болсон тухай Тяньжинь хотын шүүхээс өчигдөр /2019.01.28/ мэдээллээ.
2015 оны долдугаар сард Хятад улс даяар хүний эрхийн хуульч болон идэвхтнүүд улс төр болон шашны бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнүүлсний үр дүнд 300 гаруй хүнийг баривчилж хорьсон билээ. Ван Цюаньчжан хуульчийн хэрэг нь төрийн нууцтай холбоотой хэмээн үзсэн тул мөрдөн байцаах ажиллагааг хаалттай явуулсан байна. Түүнийг дөрвөн жил зургаан сар хорих ялаар шийтгэснээс гадна суллагдсанаас хойш таван жилийн хугацаанд улс төрийн эрх чөлөөг нь хасахаар шийдвэрлэсэн байна.