2019 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзлыг БСШУСЯ-ны албан ёсны сайтад нийтэлснийг хүргэж байна.
1. Иргэншил
- Монгол Улсын иргэн байх (өөрөө болон эцэг эх бүгд Монгол Улсын харъяат иргэн байна)
- БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй.
2. Нас
- 2019 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх (1979.9.1-нээс хойш төрсөн иргэн)
- Хөгжлийн албан ёсны дэмжлэг(ODA) авдаг улсын Их сургуулийн багшийн хувьд 2019 оны 9 сарын 1-ний байдлаар 45 хүрээгүй байх (1974.9.1-нээс хойш төрсөн иргэн)
3. Боловсрол
- Материал өгөх үедээ бакалавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2019 оны 8 сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх
- Материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд 2019 оны 8 сарын 31-нээс өмнө дипломоо өгнө.
- БНСУ-ын Их дээд сургуулийн баклавр, магистрт суралцаж төгссөн хүн материал өгөх боломжгүй.
- БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно.
- 2019 оны 8 сарын 31-ний байдлаар төгссөн эсвэл төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан материал өгч болно. (1 удаа л дахин материал өгөх боломжтой. )
4. Дүн
Төгссөн сургуулийн дүнгийн дундаж(GPA) дараахтай адил бол материал өгөх боломжтой.
- 4.0 бол 3.49
- 4.3 бол 3.75
- 4.5 бол 3.91
- 5.0 бол 4.34
- 100 хувиар тооцдог бол 90% дээш байх
- Дүн тань дээрх түвшинд хүрээгүй бол материал өгөх боломжгүй.
- Бүрдүүлж өгсөн дүнгийн тодорхойлолт дээр дундаж дүн бичигдээгүй эсвэл GPA-д хуваах боломжгүй бол төгссөн сургуулиасаа дүнгийн талаарх албан ёсны тайлбар хавсаргана.
- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын 5-дугаар түвшнээс дээш түвшинтэй, TOEIC 890 оноо, TOEFL 100 оноотой байх
Хавсралт: Дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл
5. Материал бүртгэл: 3.1 (Баасан)-3.7 (Пүрэв)
Элчин сайдын яамны ажиллах цагийн хуваарь (Даваа~Баасан)
08:30-17:30 (Цайны цаг : 12:00-13:30)
6. Бүртгэл БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаман дээр явагдана. (Махатма Гандигийн гудамж 39, Хан-Уул дүүрэг / Утас: 7007-1020)
7. Шалгаруулах хүний тоо : 7
8. Лавлах:
Олон улсын боловсролын хүрээлэн: kgspniied@korea.kr
“English version” Scholarships> GKS Notice / Korean Government Scholarship Program
БНСУ-ын Элчин сайдын яам kormg_cul@mofa.go.kr