“Бүсгүйн зурвас” жүжгийн дуу цацагдаж эхэллээ

Улсын Драмын эрдмийн театрт гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийх “Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжгийн дуу энэ сарын 17-ны өдөр буюу өчигдөр цацагдаж эхэллээ.

“Бүсгүйн зурвас” жүжгийн дууны үгийг Х.Соёмбо, аяыг Б.Чинбат зохиож, дууг Улсын Драмын эрдмийн театрын жүжигчин МУСТА Э.Тодгэрэл дуулжээ.

 
Дууны үг
Яаж амьдрахыг минь
Хэн мэддэг болоо вэ?
Язгуур түүхийг минь
Хэн бичдэг болоо вэ?
Зүс царай гундаагүй
Хүн сайтай Монголчууд минь
Зүрх сэтгэлийн гүнд
Эх орон үнэтэй шүү

Оргилсон хүсэл минь зөв биш үү
Огших бодол минь ижил биш үү
Өрлөг Монголчуудаа хаана байна?
Өөрчлөлтийн хэмнэлд дуудаа юу, цаг хугацаа

Юу хүсдэгийг минь
Хэн заадаг болоо вэ?
Юунд шаналдагийг минь
Хэн таадаг болоо вэ?

Чин зориг дутаагүй
Чиг нэгтэй Монголчууд минь
Хав харанхуйгаас
Үүрийн гэгээ цайрсаар

Оргилсон хүсэл минь зөв биш үү
Огших бодол минь ижил биш үү
Өрлөг Монголчуудаа хаана байна?
Өөрчлөлтийн хэмнэлд дуудаа юу, цаг хугацаа

Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн ”Ярилцлага”өгүүллэгээс сэдэвлэн “Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжгийг ирэх сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.

Улсын Драмын эрдмийн театрын 2019 оны анхны шинэ уран бүтээлийн гол дүрд МУГЖ Б.Жаргалсайхан,МУГЖ Г.Урнаа,МУГЖ Ж.Оюундарь,МУСТА М.Тогтохжаргал,МУСТА С.Болд-Эрдэнэ, Б.Золзаяа нар тоглоно.

Харин жүжгийн туслах дүрд МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Л.Дэмидбаатар, МУСТА Ж.Пүрэвдорж, Б.Шинэбаяр, Б.Одончимэг, Э.Тодгэрэл болон Ц.Төгсбилэгт, Г.Номуун, Д.Асардарь, О.Сүххуяг, Ц.Цэлмүүн, П.Мягмарсүрэн, Ц.Анхбаяр нар тоглох юм.

“Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжгийн зохиолчоор Л. Өлзийтөгс, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н. Наранбаатар, туслах найруулагчаар О.Итгэл, ассент найруулагчаар МУСТА А.Чингүүн, бүжиг дэглээчээр МУСТА Г.Ган-Очир нар ажиллаж байгаа юм байна.

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …