Монгол орноо бүтэн тойрч, ахуй амьдралыг баримтжуулах “Бидний Цөөхөн Монголчууд” төслийн хоёр жилийн тайлан болон мянган гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа соёл амралтын Зайсан Хилл цогцолборт боллоо.
“Бидний Цөөхөн Монголчууд” төслийн зорилт нь XI зууны Монгол орны аж ахуй, амьдрал, онгон дагшин байгаль, тэдгээрийн хоорондын шүтэлцээ, ёс заншил, бие болон биет бус соёлын өв, угсаатан ястан тус бүрийн онцлог өнгө төрхийг баримтжуулан хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршиж байгаа юм.
Оюуны Ундраа Группын зүгээс тус төслийг дэмжин ажиллаж, үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагааг хамтран зохион байгууллаа.
Уг төслийн гэрэл зургийн үзэсгэлэн хүн бүхэнд нээлттэй бөгөөд Зайсан Хилл цогцолборын давхар болгон байршсан бөгөөд энэ сарын 28-ныг хүртэлх үргэлжлэх аж.