ШӨХТГ:”KFC”-гийн хоолонд хордсон 11 хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраас Зайсан дахь KFC сүлжээгээр үйлчлүүлсэн иргэд  хордлого авсан хэргийн талаар өнөөдөр /2019.02.20/ мэдээлэл хийлээ.
ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам“Манай газраас агентлагийн даргын өгсөн үүргийн дагуу хоёрдугаар сарын 13-ны өдөр иргэдийн хохирлыг барагдуулах, хариуцлага тооцох ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг ХӨСҮТ-д очиж ажиллаад байна. ХӨСҮТ-д очиж ажиллахад халдвар гарснаас хойш нийт 247 хүнд хоолны хордлогын эмнэл зүйн шинж илэрч, 44 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. 44 иргэний 24 нь хүүхэд байгаа бөгөөд хоёрдугаар сарын 19-ний байдлаар 14 хүн хэвтэн эмчлүүлж байна. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүж буй 14 хүний 11 нь  хүүхэд , 3  насанд хүртсэн хүн байгаа юм.
Хоёрдугаар сарын 18-ны өдөр KFC Зайсан салбараар үйлчлүүлж хоолны хордлого авсан хоёр хэрэглэгчээс манайд хандан “хохирлыг маань барагдуулж өгөөч” хэмээн гомдол гаргаад байгаа.

Манай газрын зүгээс “Таван богд фүүдс” компани иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр ямар ажлууд хийж байгаатай танилцаж, тайлбар авахаар дуудаад байна. Өнөөдөр тус компанийн удирдах албан тушаалтнууд ирж тайлбар өгнө” гэв.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …